Шууд Chart

Б.Болорсайхан: Нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэй байх хязгаарыг 50 хувь болгох боломжтой

2022-12-02 13:00:35

“Редакцын зочин” буландаа Хүний эрхийг хангах Үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Болорсайханыг урьж ярилцлаа.

-Хүний эрхийг хангах Үндэсний хороо байгуулагдаад хэдхэн сарын хугацаа өнгөрч байгаа ч ямар ажлуудыг амжуулав. Цаашдаа ямар асуудлуудад төвлөрч ажиллах вэ?

-Монгол Улсын Засгийн газар 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, Үндэсний зөвлөл, хороо, комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлахдаа шинээр Хүний эрхийг хангах Үндэсний хороог байгуулсан. Эн тэргүүнд хийсэн чухал ажил бол Монгол Улсад Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын шийдвэрээр үнэллээ. Анх Улсын Их хурлаас 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдөр баталсан, 1992 оны Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хөхиүлэн дэмжиж, хүний эрхийн чиглэлээр боловсруулсан цогц баримт бичиг бөгөөд манай улсад хүний эрх, эрх чөлөөг эдлүүлэх чиглэлээр юу хийх ёстой вэ гэдэг “газрын зураг” гэж болно. Мөн баталсны 20 жил ирэх онд болох тул сая үнэлж, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж байна. Манай хорооны анхдугаар хуралдаанаар Засгийн газрын гишүүд өөрсдийн хариуцсан салбарын асуудлаар илтгэж, хэрхэн шийдэх, дараагийн арга хэмжээг хэлэлцсэн. Европын холбоо ба Япон улсын Засгийн газрын дэмжлэгтэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хариуцсан төсөлтэй хамтран бизнес ба хүний эрхийн чиглэлээр олон талын төлөөлөл оролцуулан чуулж, төр, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах, хүний эрхийн хянан магадлагаа, бизнес ба хүний эрхийн зарчмыг бодитой хөрсөндөө буулган ажиллах талаар зөвлөлдлөө. Цаашилбал хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйн дагуу Хүний эрхийн үндэсний индекс боловсруулахаар Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний статистикийн хороотой хамтарч байгаа. Шинээр Үндэсний тайлан хянах мэдээллийн сан, тайлан, биелэлт хариуцсан үндэсний механизм ажиллуулах, хүний эрхийн төлөв байдлын талаар тайлагнах, илтгэх чадавхыг бэхжүүлэхэд анхаарна гэж төлөвлөсөн. Үүгээр дамжуулаад, хүний эрх, эрх чөлөөг бодитой биелж байгааг нийтэд нээлттэй, ил тод баримтжуулан хүргэх нь чухал ажил.   

-Монголд шийдвэр гаргах түвшний албан тушаалыг ихэнхдээ эрчүүд хашиж байна. Улс төрд буюу шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал бий болсноор эерэг болон сөрөг ямар үр дүнгүүд гарах вэ?

-“Монгол Улс 2050 онд нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орнуудын нэг болно” гэж урт хугацааны хөгжлийн бодлогодоо заасан байдаг. Ийнхүү хөгжих суурь бол нийгэмд байгаа хүн бүр хүйс, нийгмийн байдлаас үл хамааран хөгжилд сайн дураар оролцох, гар бие хувь нэмэр оруулах, үр шим хүртэх байдаг. Тэр дундаа жендэрт суурилсан ямар нэгэн ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, эсвэл хэвшмэл үзэл байж болохгүй гэсэн үг. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд хүйсийн төлөөллийн доод хязгаар буюу квот зааж, тэр дундаа улс төрийн намын өөрийн төлөөллийн төв болон орон нутгийн байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 25 хувиас доошгүй байна гэж шаарддаг болсон. Төрийн албанд жендэрийн эрх тэгш байдлын баталгааг хангахын тулд 15-40 хувиас доошгүй төлөөлөл байхаар заасан ч 2020 оны тоо баримтаас биелэх нь хангалтгүй байгааг харж болно. Иймээс квотыг улам нэмэгдүүлэх ёстой. Үр дүнгийн тухайд хүн амын талыг эзэлж байгаа хүмүүс бодитой төлөөлөх, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх буюу хөгжлийн үр шимийг шударгаар хуваарилахад хөндлөнгийн хяналт нэмэгдэх, өрх нэг бүрд хүрсэн шийдвэр гарах, улс төрийн бодитой оролцоог хангана. Харин эмэгтэй төлөөлөгч зарчимч, ёс зүйтэй, хараат бус, шударга байхгүй бол нийтийн илтгэл алдрах, тэднийг дэмжихээ болих, дараагийн эмэгтэй төлөөлөгчийг үл ойшоох, хэвшмэл үзэл улам бэхжих, сөрөг хандлага түгэх боломжтой.      

-Монгол эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо яагаад хангалтгүй байна вэ. Хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Нэг үгээр нийгэм, эдийн засаг шууд нөлөөлж байна. Өмнөх сонгуулиудаар квот бэлгэдэл төдий байдалтай байсан, “эмэгтэйчүүд бэлэн биш, хангалтгүй” гэх тайлбар, танилын хүрээгээ тэлэх, сурах, хөгжих боломж харилцан адилгүй, “эмэгтэй хүний ухаан богино” гэсэн агуулгатай хэвшмэл үзэл, адлал, сонгуулийн зардал огцом ихэссэн, жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл өндөр. Нэг үгээр гэр бүл, нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үүрэг хариуцлагын талаарх ялгаварласан хэвшмэл үзэл, ойлголт, эцгийн эрхт ёс давамгайлсан чиг хандлага хүчтэй байсаар байна. Үүнийг арилгах, цаашид эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх, суудал хадгалах, намын бүтэц зохион байгуулалтын бүхий л шатанд эмэгтэйчүүдийг дэмжих квот тогтоох, сонгуулийн санхүүжилт болон тогтолцоог жендэрийн хувьд тэгш шударга болгож болох юм. Эмэгтэйчүүд хүн амын талаас илүү хувийг эзэлж байгаа манай улсын тухайд, жишээлбэл, Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуульд улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэй нэр дэвшигч байх хязгаарыг 50 хувь болгон өөрчлөх, улмаар хууль тогтоох дээд байгууллагад төлөөлөл хангах, суудал хадгалах хувийн доод хязгаарыг хуульчлан тогтоох замаар эергээр өөрчлөх бүрэн боломжтой.  

-Манай нийгэм, олон нийтийн дунд эмэгтэй улс төрчдийн эсрэг үзэн ядах үг хэллэг элбэг гардаг. Гадаадын улс орнуудад ч эхэн үедээ ийм байв уу?

-Манайд хэвлэл мэдээллийн ёс зүйн хариуцлагыг иргэний оролцоотой хэрэгжүүлдэг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага болох Хэвлэл мэдээллийн зөвлөлийг 2015 оны эхээр байгуулсан. Энэ зөвлөлийн Ёс зүйн хорооноос баталсан Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим бол нийт хэвлэл мэдээллийн байгууллага, ажилтны мэргэжлийн чиг баримжааг заасан “луужин” гэж болно. Ялангуяа жендэрийн мэдрэмжгүй, нэг бол жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг ёс зүйгүй сурвалжилж, мэдээлэх нь эргээд нийтийн дунд бурангуй хандлага, хор хөнөөлт хэвшмэл үзэл түгэхэд хүрдэг. Жишээлбэл, . Эрчүүд зонхилон шийдвэр гаргаж ирсэн хэдэн зуунд аль тивд байхаас үл хамааран эмэгтэйчүүд ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлтэй нүүр тулдаг гэдгийг цаг ямагт санах ёстой. Ойрын жишээ гэвэл Финландын Ерөнхий сайд эмэгтэй үүрийн 04:00 цаг хүртэл шөнийн клубт бүжиглэсэн, мөн хожим гэртээ хийсэн үдэшлэгийн бичлэг задрахад олон нийт шүүмжилж байсан. Аливаа ардчилсан оронд хэвлэл мэдээллийн байгууллага жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхэд суурилсан хандлагаар ажиллах нь сэтгүүлч жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх, үнэт зүйл бэхжүүлэх, нийгмийн эв эеэ хангахад ч тустай.  

-УИХ-д суудалтай намууд Сонгуулийн тухай хуульд заасан хүйсийн квотыг нэмэгдүүлэх, эмэгтэй нэр дэвшигч, төлөөлөгчдийг дэмжих бодлого хөтөлбөрүүд хэр үр дүнтэй хэрэгжүүлж байгаа вэ?

-Жендэрийн үндэсний хорооны 2020 оны тоон мэдээг харахад улс төрийн нам жендэрийн холбогдох заалт бүхий тайлангаа явуулаагүй, энэ талаарх арга хэмжээг улам сайжруулах шаардлагатай дүр зураг байсан. Монгол ардын нам анхлан тайлангаа өгсөн жишээ бий. Манай улсын Төрийн тэргүүн Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг утгаар улс төрийн намуудтай энэ асуудлаар хэлэлцүүлэг хийсэн. Тодруулбал, Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийрүүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, санхүүжилтийг нь шилэн болгохтой холбоотой хуулийн төсөл санаачлахаар тусгасан. Улс төрийн намын тухай хуулиас гадна сонгуулийн талаарх зохицуулалтаа улам баталгаажуулах шаардлагатай. Үүнд, нутаг дэвсгэрийн хэмжээнээс гадна хүн амын тоог харгалзан нэр дэвших, төлөөлөх, хүйсийн квот заавал тусгавал зохино. Канад, Япон, БНСУ зэрэг улс, Хөгжлийн агентлаг, НҮБ-ын дэмжлэг, оролцоотой төсөл, хөтөлбөрийн хүрээнд эмэгтэй улс төрчид рүү чиглэсэн менторшип хөтөлбөр, сүлжээ ажиллах, хэвлэл мэдээллийн байгууллага, ажилтныг чадавхжуулах, улс төрийн намын өөрийн санаачилга ид өрнөж байна. Эдгээр хөтөлбөрийн явцыг хувьдаа үр өгөөжтэй гэж харж байгаа бөгөөд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон нийт бид бүгдийн хамтын оролцоо чухал гэдгийг давхар харуулж байна.

-Ярилцсанд баярлалаа, танд.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Болорсайхан: Нэр дэвшигчдийн 20-иос доошгүй хувь нь эмэгтэй байх хязгаарыг 50 хувь болгох боломжтой  
Үзсэн: 1323 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-01-03 17:32
МАН-ы бууны нохой их жендерсэг юм. Тийм л мундаг юм бол наад НАМЗХ доторхи жендерийн хүчирхийллээ яриач
Иргэд [127.0.0.xxx] 2022-12-07 23:21
Одооны хэдэн хогийн авгай нарыг үтэр түргэн үайлуулмаар бна хэнд хэрэгтэй юм хийхгүй улны хэдэн авгай нар янхан нөхрөө дарамталдаг хөгийн шогын шившгийн авгай нар зайл
Иргэд [127.0.0.xxx] 2022-12-07 23:20
Хэрэггүй ээ одоо төрийн ордноос хэдэн янхан хүчирхийлэгч архичин авгай нарыг яаж зайлуулая да гэж бхад бас нэмээд хэдэн архичин хулгайч луйварчдыг оруулах гээ бхийн
Зочин [127.0.0.xxx] 2022-12-04 19:56
Эргүү юм яриад л явах юм даа, манай зарим эрчүүд. Ямар хүүхэндээ таалагдах гэж ингэж их жендер ярьдаг мал вэ.
Иргэн [127.0.0.xxx] 2022-12-04 10:36
Боль боль ундармаа,ундрам,Оюунчимэг анужин бас шүлэгчин авгай ,саран гэрэл, жаргалмаа,хэнд хэрэггүй хэдэн хог авгайчуулаар дүүрчээ

Бидэнтэй нэгдээрэй