Шууд Chart

МАН-ын 31-р Их хурал нээлтээ хийлээ

2025-11-15 09:42:41

МАН-ын Бага хурлын 8-р хуралдаанаас товлосны Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал “Эв нэгдэл-шийдэл-хөгжил” уриан дор “Буянт-Ухаа” спорт цогцолборт өнөөдөр  эхэлж байна.

Энэ удаагийн Их хуралд аймаг, нийслэл, есөн дүүргийн Монгол Ардын Намын гишүүдийн төлөөлөл болсон 2247 төлөөлөгч оролцож байгаа аж.

Хоёр өдрийн турш үргэлжлэх тус хурлаар МАН-ын даргыг сонгох, МАН-ын Хяналтын Ерөнхий хороо болон МАН-ын Бага хурлын бүрэлдэхүүнийг шинэчлэн бүрдүүлэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэлтэй байна.


МАН-ын 31-р Их хурал нээлтээ хийлээ  
Үзсэн: 216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй