Серби улсын Врнячка Баня хотод шатар сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 5-13-ны өдрүүдэд болов.
Тэмцээнд 50 орны 300 орчим тамирчин оролцсон бол манай улсаас 23 шатарчин өрсөлдлөө.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 2000 хүртэлх чансааны ангилалд Б.Хүслэнзаяа 9 өргөөс 7 хожиж, 2 тэнцсэнээр 8 оноотой түрүүлсэн бол 2300 хүртэлх чансааны ангилалд Ц.Сайханчимэг 5.5 оноотойгоор алт, эрэгтэйчүүдийн 1700 хүртэлх чансааны ангилалд Д.Дөлгөөнжаргал 7.5 оноотойгоор хүрэл медаль хүртэв.
Б.Хүслэнзаяа шатар сонирхогчдын ДАШТ-ээс хоёр дахь медалиа гардаж буй бөгөөд тэрбээр хоёр жилийн өмнөх тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байв. Харин Ч.Сайханчимэг дэлхийн хошой аварга (2024 онд түрүүлсэн) болж байна.
Б.Хүслэнзаяа шатар сонирхогчдын ДАШТ-ээс алтан медаль хүртсэн Монголын 20, Ц.Сайханчимэг 21 дэх тамирчин болж байгаа бол Д.Дөлгөөнжаргал Монгол Улсын 40 дэх медальтан болов. Ийнхүү Монгол Улсын баг хоёр алт, нэг хүрэл медальтайгаар тус тэмцээнд оролцсон 50 орноос хоёрдугаар байрт орлоо гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

| Шатар сонирхогчдын ДАШТ-ээс Б.Хүслэнзаяа, Ц.Сайханчимэг нар алт, Д.Дөлгөөнжаргал хүрэл медаль хүртлээ | ||
| Үзсэн: 142 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.