Шууд Chart

Уриалга

2022-12-05 20:18:37

Монгол Улсын Ард иргэд, оюутан залуучуудаа Та бүхэнд дараах уриалгыг хүргэж байна.

Жанжин Д.Сүхбаатарын талбайд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдсан жагсаал, цуглаан нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдал руу шилжиж, Төрийн тусгай хамгаалалтын бүсэд хүч хэрэглэн халдаж,  хууль сахиулах алба хаагчдын болон иргэдийн бие эрүүл мэндэд хохирол учруулсан нөхцөл байдал үүсээд байна.

Нийслэлийн Засаг даргаас уг эмх замбараагүй байдалд шилжсэн жагсаал, цуглааныг албадан тараах захирамжийг Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг үндэслэн  гаргалаа.

Д.Сүхбаатарын талбайд цугларсан иргэдийн 90 орчим хувь нь оюутан, залуус байна.

Жагсаал, цуглааны зорилго тодорхойгүй, удирдлага зохион байгуулалтгүй болж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд олширон тайван жагсаал цуглаан хийж байсан иргэдийг үймээн самуунд уриалан хүч хэрэглэхийг өдөөн хатгаж эмх замбараагүй байдал үүсгэх нөхцлийг бүрдүүлж, иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж эхлээд байна.

Иймд жагсаал, цуглаанд оролцож байгаа иргэд, оюутан залуус Та бүхэн аюулгүй байдлаа хангаж, гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэн, бусдын өдөөн хатгалгад өртөхгүй байх, цаашилбал хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байхыг уриалж байна.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ


Уриалга  
Үзсэн: 420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй