Шууд Chart

Иргэдийн оролцоотой төсөв: Бразилын авлигатай тэмцэх хөтөлбөрийг дэмжих арга зам

2022-12-06 09:07:44

Өнгөрсөн сард болсон Бразилын ерөнхийлөгчийн сонгуулиар зүүн жигүүрийн Ажилчдын намын удирдагч, ерөнхийлөгч асан Лула нь баруун жигүүрийн одоогийн ерөнхийлөгч Болсонарог ялсан юм.

Бразилын авлигатай тэмцэх олон эрдэмтэн, идэвхтэн, түүнчлэн олон улсын авлигатай тэмцэх нийгэмлэгийн гишүүд Болсонарогаас илүү Лулаг дэмжиж байсан хэдий ч, Бразил дахь авлигын эсрэг шинэчлэлийн ойрын ирээдүйн талаар гутранги үзэлтэй байна.

Хэдийгээр Лула-н өмнөх засаг захиргаа нь авлигын эсрэг чухал шинэчлэл, түүнчлэн Бразилын шударга ёсны байгууллагуудын хараат бус байдал, үр нөлөөг бэхжүүлэхийн тулд өргөн хүрээний шинэчлэлийг хийж байсан ч, Лула өөрөө авлигын хэргээр сонгуулийн ажлаас өмнө хүртэл шоронд хоригдож байсан. Авлигын эсрэг мөрийн хөтөлбөр нь баруун жигүүртэй холбоотой байдаг тул Лулаг энэ удаад авлигатай тэмцэх хөтөлбөрт илүү их дайсагнана гэж олон хүн таамаглаж байна. Ерөнхийлөгч Лула авлигын эсрэг шинэчлэлийг дэмжих боломжтой байсан ч Конгресст баруун жигүүр давамгайлж байгаа нь уг шинэчлэлийг хэрэгжүүлэх магадлалыг улам бүр бууруулж байна.

Хэдийгээр үндэсний хэмжээнд авлигатай тэмцэх хөтөлбөрт томоохон ахиц дэвшил гарах хэтийн төлөв бүрхэг байгаа ч хүмүүсийн хүлээлтээс илүү ахиц дэвшил гарах боломж бий. Хамгийн чухал нь Бразил бол холбооны бүгд найрамдах улс бөгөөд муж улсын засгийн газар болон орон нутгийн засаг захиргаа нь бие даасан байдалтай байдаг. Тухайлбал, Бразилд авлигатай тэмцэх тухай яриа улстөржин, илтээр“авлига”-д шууд чиглээгүй ч авлигатай тэмцэхэд ихээхэн үр өгөөжтэй байж болох олон шинэчлэл байна. Тиймээс Бразилын авлигатай тэмцэх шинэчлэгчдийн дараагийн хэдэн жилд хийх арга зам нь авлигын эсрэг томоохон боловч шууд бус нөлөө бүхий улсын түвшний авлигын эсрэг мөрдлөгөөс орон нутгийн түвшний институцийн шинэчлэл рүү буюу жижиг хэсгүүд рүү анхаарлаа хандуулах явдал юм.

Хуулийн төсөлд тохирсон нэг шинэчлэл бол иргэдийн оролцоотой төсөв (ИОТ) юм. Бразилын авлигатай тэмцэх нийгэмлэг нь бусад сайн засаглал, ардчиллыг дэмжигчидтэй хамтраад хотын захиргааны түвшинд ИОТ-ийг өргөжүүлэхийг уриалах ёстой.

Иргэдийн оролцоотой төсөвлөлт нь 1989 онд Бразилын өмнөд хэсэгт орших Порто Алегре хотод үүссэн бөгөөд түүнээс хойш олон нийтийн оролцоотой төсөвлөлт нь Бразилийн 100 гаруй хотын захиргаа болон дэлхийн олон арван орны 7000 гаруй хотод тархжээ. Иргэдийн оролцоотой төсөвлөлтийн загварууд нь маш олон янз байдаг тул нэгтгэн дүгнэхэд хэцүү байдаг. Гэхдээ ИОТ нь хотын төсвийн зардлын тэргүүлэх чиглэлийн шийдвэрт иргэдийн шууд оролцоог хангах, хотын хөрөнгийг тодорхой төслүүдэд хуваарилах замаар хотын төсвийн үйл явцыг ардчилах зорилготой юм. Үүнийг хийх механизмууд нь өөр өөр боловч нийтлэг шинж чанарууд байдаг:

·Тэргүүлэх зорилтыг тодорхойлох: ИОТ-ийн талаар нийтэд ойлголт өгөхийн тулд хотын танхим, сургууль, сүм хийд болон цахимаар хурал зохион байгуулна. Энэхүү ерөнхий танилцуулгын дараа олон нийтийн чуулган үүсдэг. Тус чуулган нь ихэвчлэн хөрш зэргэлдээх хүмүүсийн болон нэгдмэл хүмүүс байж болно. Эдгээр чуулганд иргэд олон нийтийн түрүүнд яригдах асуудлын талаар хэлэлцэж саналаа өгдөг (гудамжны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, сургуулийн барилгыг шинэчлэх, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг нэмэгдүүлэх гэх мэт).

·Төсөл боловсруулах, сонгон шалгаруулах: Нөхөрлөлийн чуулган хуралдах сэдвээ тодорхойлсны дараа иргэдийн төлөөлөгчид засгийн газрын албан тушаалтнуудтай хамтран тодорхой төслийн саналуудыг сонгон шалгаруулж, төслийн боломжит байдлыг үнэлэх, төслийн илүү нарийвчилсан төсөв, цаг хугацааны хуваарийг боловсруулна. Дараа нь олон нийтэд санал болгож буй төслүүдийн алийг нь хэрэгжүүлэхийг сонгон, санал хураалтыг дахин хийх боломжтой.

·Хяналт: ИОТ нь ихэвчлэн төслүүдийг сонгосны дараа олон нийтэд түшиглэсэн хяналтыг хамардаг бөгөөд олон нийтийн төлөөлөгчид төслийн явц, хөрөнгийн зарцуулалтыг хянаж, засгийн газрын албан тушаалтнууд ойр орчмын чуулганд үе үе мэдээлдэг.

ИОТ нь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, үйлчилгээний хүртээмжийг, ялангуяа ядуусын дундах үйлчилгээг сайжруулах зорилгоор анх батлагдсан. Энэ нь анхнаасаа авлигатай тэмцэх хэрэгсэл байгаагүй бөгөөд Бразилд иргэдийн оролцоотой төсөвлөлт нь авлигын түвшин буурахтай шууд хамааралтай байдаг. Иргэдийн оролцоотой төсөвлөлтийг үр дүнтэй хэрэгжүүлбэл хотын авлигыг бууруулж чадна гэж үзэх шалтгаан юм. Үүнд:

·Нэгдүгээрт, иргэдийн оролцоонд тулгуурласан төсөвлөлт нь олон нийтийн хамгийн их хүсч байгаа, хэрэгцээтэй байгаа төслүүдэд төсвийн тодорхой хэсгийг зарцуулна. Энэ нь олон нийтийн ажлын төслийн сонгон шалгаруулалтыг мөнгө эсвэл улс төрийн дэмжлэгээр хэрэгждэг асуудлыг халж, хээл хахуулийн боломжийг бууруулж чадна.

·Хоёрдугаарт, иргэд ажлын хүлээгдэж буй зардлыг тодорхойлох, түүний явцыг хянах идэвхтэй байдаг.

Иргэд ажлын хүлээгдэж буй зардлыг тодорхойлох, түүний явцыг хянахад идэвхтэй оролцдог тул иргэдийн оролцоотой төсөвлөлт нь авлига өгөх, авах нөхцөлийг хүндрүүлдэг. Бразилд олон нийтийн оролцоотой төсөвлөлтийн загварууд нь ил тод байдал, тооцоотой байдлыг агуулдаг. Жишээлбэл, Порто Алегре хотод иргэдийн оролцоотой төсөвлөлтийн хүрээнд хотын захиргааны албан тушаалтнууд тухайн төсөл хэр их өртөгтэй, хэр зэрэг хэрэгжсэн, хэр их төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар орон нутгийн хуралд олон нийтэд мэдээлэх ёстой. Хэрэв төсөл хойшлогдох төлөвтэй эсвэл төслийн зардал тооцоолсноос их байх гэх мэт төлөвлөгөөнд байхгүй нөхцөл байдал үүсвэл түүнийг шууд олон нийттэй хамт хэлэлцэн шийдвэрлэдэг.

Бразил нь иргэдийн оролцоотой төсөвлөлтийн анхдагч хэдий ч цаашид дахин өргөжүүлэх шаардлага байсаар байна. Одоогийн байдлаар Бразилын хотын 1.5 хүрэхгүй хувь нь иргэдийн оролцоотой төсөвлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Эдгээр хотуудад ч өргөжүүлж, дэлгэрүүлэх шаардлагатай асуудал цөөнгүй бий. Харин тус хөтөлбөрийг хэрэгжүүлдэггүй газарт нэвтрүүлэлт хийх шаардлагатай. Мэдээж иргэдийн оролцоотой төсөвлөлтийн туршлага нийтээрээ эерэг үр дүнд хүрээгүй ч үүнийг сайжруулахын тулд бүгд анхааран ажиллах шаардлагатай. Энэхүү төсөвлөлт нь ашиглалт болон олон нийтийн оролцооноос шалтгаалан харьяа бүрд өөр өөрөөр уян хатан байдлаар ашиглагддаг нь өөрөө сайжруулалтын нэг хэлбэр болдог. Харин орон нутгийн удирдагчид өөрсдийн хотын захиргаанд өөрсдийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцсэн иргэдийн оролцоотой төсвийн хөтөлбөрийг боловсруулан хөгжүүлэхэд хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

Хотын захиргааны түвшинд иргэдийн оролцоотой төсвийг өргөжүүлэхийг шахах нь Бразил дахь авлигыг урт хугацаанд бууруулахад тустай бөгөөд одоо бол энэ төрлийн шинэчлэл нь авлигын эсрэг шинэчлэлийн хөтөлбөрт тусгагдсан зүйлүүдээс илүү улс төрийн хувьд хэрэгжих боломжтой.

Иргэдийн оролцоотой төсөвлөлт нь дундаж давхарга болон ажилчин ангийн сонгогчдын аль алинд нь өргөн хүрээтэй ханддаг. Энэ нь нам дамнасан уриалгатай: Ажилчдын нам иргэдийн оролцоотой төсөвлөлтийг анхлан санаачилсан хэдий ч Лула сонгуулийн компанид ажлынхаа үеэр хэрвээ сонгогдвол холбооны түвшинд иргэдийн оролцоотой төсвийг хэрэгжүүлнэ гэж амласан ч иргэдийн оролцоотой төсвийг баталсан хотын бараг тал хувийг бусад хүмүүс удирддаг. Нэг ч нам иргэдийн оролцоотой төсөвлөлтийг эсэргүүцээгүй.

Тиймээс орон нутгийн хэмжээнд иргэдийн оролцоотой төсөвлөлтийг өргөжүүлэх улс төрийн боломжийн талаар болон иргэдийн оролцоотой төсөвлөлтийн авлигад үзүүлэх нөлөөллийн талаар өөдрөгөөр харах үндэслэлтэй болж байна. Бразилын улс төрчид энэхүү аргыг хэрэгжүүлэн, иргэний шударга нийгмийг цогцлоож чадна.

Эх сурвалж: https://globalanticorruptionblog.com


Иргэдийн оролцоотой төсөв: Бразилын авлигатай тэмцэх хөтөлбөрийг дэмжих арга зам  
Үзсэн: 281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй