Шууд Chart

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах нь өвчлөл хүндрэхээс сэргийлнэ

2025-10-20 09:10:52

Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед амьсгалын замын халдварт өвнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг. Тиймээс энэхүү эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгооор томуугийн вакциныг хийдэг уламжлалтай.

Энэ жил Монгол Улс ДЭМБ-аас зөвлөмж болгосон томуугийн А хүрээний 2  хэв шинж, B хүрээний 2 хэв шинжийг агуулсан 4 цэнт вакцинаар 2025 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан дархлаажуулах ажлыг зохион байгуулж байгаа.  

2023 оны улирлын томуугийн вакцины үр нөлөөг 8 улс, оронг хамруулан хийсэн судалгаагаар эмнэлэгт хэвтэлтийг 51.9 хувь, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх эрсдэлийг 67,7 хувиар бууруулжээ.

Монгол Улсад жилд 700,000 орчим хүн томуугаар өвчилж, 47,000 орчин хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг.

Томуугийн дэгдэлтийн үед эмнэлгийн орны ачаалал 2-3 дахин нэмэгддэг. Иймд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх болон дархлаажуулалтад хамрагдах нь өвчлөх, өвчлөл хүндрэхээс сэргийлнэ.


Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад хамрагдах нь өвчлөл хүндрэхээс сэргийлнэ  
Үзсэн: 167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй