Шууд Chart

Сурагчдын бие даалтын 7 хоног эхэллээ

2025-10-20 09:41:35

Боловсролын сайдын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/95 дугаар тушаалаар 2025-2026 оны нийслэл болон аймаг, сумын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц батлагдсан. Энэ хүрээнд  Сурагчдын бие даалтын долоо хоног өнөөдрөөс буюу 10 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд бие даалтын 7 хоног болно.

Бие даалтын долоо хоногт суралцагчдад

  • Бие даан суралцах,
  • Хувь хүний хөгжил, эрүүл мэнд, бүтээлч сэтгэлгээ, зөөлөн ур чадварыг хөгжүүлэх,
  • Нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадварт суралцах,
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход чиглэсэн үйл ажиллагаа, соёл, урлаг, спортын чөлөөт арга хэмжээ болон төсөлт ажлыг орон нутаг, сургуулийн зорилго, зорилт, сургалт, үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан суралцагчдын эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхолд нийцсэн бүтээлч байдлаар зохион байгуулах нь нээлттэй юм. 

Сурагчдын бие даалтын 7 хоног эхэллээ  
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй