
Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 10 захирамж, гэрээний дагуу үерийн хамгаалалтын далан, ус зайлуулах шугам сүлжээ, засвар арчлалт, тохижилтын чиглэлээр 26 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Эдгээрээс 20 ажлыг энэ онд бүрэн дуусгахаар төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл 85 хувьтай үргэлжилж байгаа юм. Харин зургаан төсөл арга хэмжээг он дамжин хэрэгжүүлнэ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд үерийн хамгаалалтын сувгийн барилга угсралтын ажил, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд “Ногоон орон сууц” төслийн хүрээнд хөрсний ус зайлуулах шугамын барилгын ажил, Баянгол дүүргийн Гандантэгчинлэн хийдийн гадна тохижилт, ус зайлуулах шугамын ажлын гүйцэтгэл тус тус 100 хувьтай байна.
Мөн 27 байршилд 48.323 шоо метр лаг, хагшаас цэвэрлэж, 13 байршилд насос худгийн засвар үйлчилгээ хийж хэвийн ажиллагааг хангав. Харин Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах усан сан болон далангийн дагуух тохижилтын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Энэ онд геодези, усны барилга байгууламжийн чиглэлээр 20 төсөл, ирэх онд 6 төсөл хэрэгжинэ. Үүнд:
- Үерийн хамгаалалтын сувгийн ажил 1
- Борооны ус зайлуулах шугамын ажил 10
- Замын ус зайлуулах шугам, худгийн арчлалт засварын ажил 3
- Сэргээн засах ажил 2
- Лаг хагшаас цэвэрлэх ажил 2
- Халиа, тошин багасгах ажил 1
- Насос станц, насост худгийн ажил 1
- Мониторингийн цооногийн ашиглалтын ажил 1
- Хөрсний ус зайлуулах шугамын ажил 2
- Тохижилтын ажил 2 тус тус гүйцэтгэж байна.
Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын далан, ус зайлуулах шугам сүлжээ зэрэг 20 төсөл 85 хувьтай хэрэгжиж байна | ||
Үзсэн: 192 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.