Шууд Chart

"UB drone battle” уралдааны шилдгүүд тодорлоо

2025-10-20 13:54:10

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газраас оюунлаг, соёлтой, ухамсарт иргэнийг төлөвшүүлэх, эерэг сэтгэлгээг хөгжүүлэх, иргэний соёлын боловсрол, ёс зүй, зан суртахууны зөв төлөвшлийг түгээн дэлгэрүүлэх, инновац, шинэчлэлийн үнэт зүйлсийг дэмжих, уран бүтээлчдийн туршлага солилцох боломжийг бүрдүүлэх, хувь хүний ухамсар, нийгмийн сайн сайханд үлгэр үзүүлэх зорилгоор “UB DRONE BATTLE” уралдааныг зарласан.

Тус уралдаанд мэргэжлийн болон мэргэжил харгалзахгүй нийт 27 уран бүтээлч бүтээл ирүүлсэн бөгөөд урьдчилсан шатны шалгаруулалтаас 10 бүтээлийг шалгаруулж, хоёр дахь шатны шалгаруулалтаар шилдгүүд тодорсон юм. Шагналыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин гардууллаа.

  • Тэргүүн байр: Залуу уран бүтээлч Б.Одбаатар
  • Дэд байр: Залуу уран бүтээлч Б.Батгэрэл
  • Гутгаар байр: Залуу уран бүтээлч А.Еркинбек
  • Тусгай байр: Залуу уран бүтээлч Ж.Энхзориг
  • Тусгай байр: Нийслэлийн ерөнхий боловсролын 23-р сургуулийн 12-р ангийн сурагч О.Эрдэмтулга нар шалгарлаа.    

Дрон технологи нь өнөөгийн хотын хөгжил, инновац, ухаалаг шийдлийн салшгүй хэсэг болж, олон улсын хэмжээнд өргөнөөр хөгжиж байна. Энэхүү чиг хандлагыг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэхэд энэхүү уралдаан чухал хувь нэмэр оруулж байгаа нь онцгой ач холбогдолтой юм. “UB Drone Battle” уралдаан нь залуусын бүтээлч сэтгэлгээ, инженерчлэлийн ур чадвар, технологийн мэдлэгийг сорьсон, шинэлэг сэтгэлгээний өрсөлдөөн байлаа.


"UB drone battle” уралдааны шилдгүүд тодорлоо  
Үзсэн: 182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй