
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3, 20 дугаар хорооны Чингисийн өргөн чөлөө, Яармагийн гүүрний зүүн талаас Ажилчны гудамжны уулзвар хүртэлх замын шинэчлэлтийн ажил аравдугаар сарын 24-ны өдөр 23:00 цагаас зам засварын ажил хийхээр төлөвлөсөн.
Энэ үеэр нийтийн тээврийн үйлчилгээний 13 чиглэлийн замналд аравдугаар сарын 24-ны өдөр 23:00 цагаас эхлэн 25-ны 23:00 цаг хүртэл өөрчлөлт оруулахаар болжээ. Тухайлбал, тус хэсгээр хөдөлгөөнд оролцдог нийтийн тээврийн Ч:9, Ч:7, Ч:7А, Ч:81, Ч69Б, Ч:53, Ч:80, Х:19, ШҮ:2, ШҮ:4, М:3, М:3А, Ч:54 чиглэлд өөрчлөлт түр хугацаагаар орох болсныг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Зам засвартай холбоотойгоор нийтийн тээврийн 13 чиглэлт өөрчлөлт орно | ||
Үзсэн: 187 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.