Шууд Chart

“Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн бүс нутгийн зөвлөлдөх XVII хурал”-д оролцож байна

2022-12-06 09:51:59

Азийн бэлэн байдлын төвөөс Бүгд Найрамдах Филиппин улсын Иргэний хамгаалалтын газартай хамтран зохион байгуулж байгаа “Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн бүс нутгийн зөвлөлдөх XVII хурал”-д ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг удирдах, засаглалыг бэхжүүлэх, түншлэл, хамтын аижллагааг өргөжүүлэх, гамшгийн эрсдэлд чиглэсэн бодлогын хэрэгжилт, түүний явц, гамшигтай тэмцэх шилдэг туршлага, мэдлэгийг хуваалцах зорилготой тус хурал “Засаглал, санхүү, орон нутгийн үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар тогтвортой чадавхыг бий болгох нь” сэдвийн хүрээнд болж байгаа юм.

Бүс нутгийн гишүүн 25 орны төлөөлөгч оролцож байгаа тус хурлаар гамшгийн эрсдэлийг бууруулах замаар аюулгүй нийгэм, тогтвортой хөгжлийг бий болгох, 2030 он хүртэлх зорилго, зорилтуудын уялдаа холбоо, бүс нутгийн хамтын ажиллагааг хангах, хүртээмжтэй арга барилаар уур амьсгал, гамшгийн эрсдэлийн засаглалын хэрэгжилтийг бэхжүүлэх, төр болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх санхүүжилт гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага солилцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Азийн гамшгийн бэлэн байдлын төвийн бүс нутгийн зөвлөлдөх XVII хурал”-д оролцож байна  
Үзсэн: 213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй