Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар:
-Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар 2026-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө
-“Эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Журам шинэчлэн батлах, шагналын хэмжээ тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам/
-“Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Төсвийн хөрөнгө оруулалтын цахим шинэчлэлтийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-“Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
-Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/
-Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяагаас санаачлан боловсруулсан Асрах үйлчилгээний тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
-Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай
-Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл
-“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм шинэчлэн батлах тухай
-“Зөвлөлдөн шийдье” зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах талаар танилцуулга
-Ойрхи Дорнодод үүссэн асуудалтай холбогдуулж газрын тосны бүтээгдэхүүний импорт, үнэ тарифын нөхцөл байдлын талаар болон бусад асуудлаар хэлэлцэнэ гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.
| Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна | ||
| Үзсэн: 143 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.