
Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд цахим нотариатын үйлчилгээг нэвтрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Монголын нотариатчидын танхимтай хамтран дараах үйлчилгээнүүдийг E-Mongolia системд нэвтрүүлж байна.
Тухайлбал,
- Нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлийн лавлагаа,
- Нотариатаар гэрчлүүлсэн тээврийн хэрэгслийн гэрээ,
- Нотариатаар үйлдэл хийлгэсэн эсэх лавлагаа багтаж байгаа юм.
Тус үйлчилгээнүүдийг төрийн үйлчилгээний нэгдсэн системд оруулж цахимжуулснаар гадаад оронд байгаа иргэдийн баталгаажуулж илгээсэн итгэмжлэлийг Монгол Улсад суугаа хүлээн авах төлөөлөгч нь E-Mongolia системээс авах боломж бүрдэнэ
Монголын нотариатчидын танхимын гурван үйлчилгээг E-Mongolia-д нэвтрүүлнэ | ||
Үзсэн: 156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.