Шууд Chart

Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөн зохион байгуулав

2022-12-06 11:01:25

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх нь” сэдвээр хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн Мандал, Сайхан сум дахь сум дундын прокурорын газрууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хаалттай хорих 433, 435 дугаар анги, 413 дугаар нээлттэй хорих анги, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн  удирдлагууд болон холбогдох албан тушаалтнууд оролцож, 2022 онд эрүүдэн шүүх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зохион байгуулсан ажил, түүний үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.

Тодруулбал, прокурорын байгууллагаас улирал бүр Эрүүдэн шүүхийн эсрэг арга хэмжээний талаар сургалт хийх сэтгэлзүйн тандалт судалгаа авч дүнг тооцох зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.

Эх сурвалж: УЕПГ


Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөн зохион байгуулав  
Үзсэн: 238 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй