Шууд Chart

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач Ц.Ган-Эрдэнийг Соёлын элчээр томилов

2022-12-08 16:43:34

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон МУСТА, зураач Ц.Ган-Эрдэнийг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав.

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ нь ХБНГУ-ын Бюделсдорф хотноо зохион байгуулагддаг “НордАрт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид оролцох эхлэлийг тавьж, Монголын дүрслэх урлагийн салбарын ололт амжилтыг гадаадын улс орнуудад танилцуулан сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ “Мөнх хөх тэнгэр”, “Толин тусгал”, “Анхны болзоо”, “Бодит байдал нь хоосон зүйл” зэрэг бие даасан үзэсгэлэнг Испани, Герман, Бельги, Нидерланд, Дани, Солонгос зэрэг улс орнуудад гаргасан байна.

Тэрбээр Монгол Улсын Соёлын элчээр ажиллах хугацаандаа Монголын уламжлалт өв, соёлыг орчин үеийн дүрслэх урлагийн хэв маяг, чиг хандлагатай хослуулан уран бүтээлээ туурвиж, дэлхий дахинд эх орноо сурталчлах, Монгол Улс, ХБНГУ-ын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үргэлжлүүлэн идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.


Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач Ц.Ган-Эрдэнийг Соёлын элчээр томилов  
Үзсэн: 280 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй