Шууд Chart

Усан замын тээврийн бүртгэлийн үйлчилгээг цахимжуулж, E-Mongolia-д нэгтгэлээ

2022-12-09 16:51:56

“Зам, тээврийн салбарын үйлчилгээ, үйл ажиллагааг цахимжуулах дунд хугацааны дэд хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдэд үзүүлдэг үйлчилгээг цахимжуулах, Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал E-Mongolia-д нэгтгэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа нь усан замын тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэх, бүртгэлд шилжилт хөдөлгөөн болон хасалт хийлгэх хүсэлтийг E-Mongolia-платформоор дамжуулан хүлээн авч, шийдвэрлэх боломжтой болоод байна.

Иймд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд та бүхэн дээрх үйлчилгээг авахыг хүсвэл www.e-mongolia.mn цахим хуудаст нэвтрэн орж, хүсэлтээ илгээнэ үү гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.


Усан замын тээврийн бүртгэлийн үйлчилгээг цахимжуулж, E-Mongolia-д нэгтгэлээ  
Үзсэн: 536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй