Суудлын хамгаалах бүс бол жолооч, зорчигчийг ослын үед гарах гэмтэл, хор уршгаас сэргийлэхэд нэн чухал үүрэгтэй хэрэгсэл юм.
Автомашины хамгаалах бүсийг зөв хэрэглэвэл урд суудалд сууж явсан хүнийг 40-50 хувиар, хойд суудалд сууж явсан хүнийг 70-75 хувиар осол гэмтэл, эрсдэлээс хамгаалдаг гэсэн судалгаа бий.
Алтан дүрэм: Автомашин хөдөлж эхлэхээс өмнө суудлын бүсээ зүүж хэвшээрэй. Хурд бага байсан ч гэнэтийн зогсолт, мөргөлдөлтөөр хүн шилэн дээгүүр шидэгдэх аюултай.
Суудлын бүс бол таны амь насыг хамгаалах хамгийн энгийн бөгөөд хамгийн үр дүнтэй хэрэгсэл юм гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

| Автомашин хөдөлж эхлэхээс өмнө суудлын бүсээ зүүж хэвшээрэй | ||
| Үзсэн: 154 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.