
Энэ сарын 1-нээс ОХУ-ын нийслэл Москва хотод явж байгаа бүх такси шар өнгөтэй байхаар хуулиндаа заасан аж. Тус хуулийн дагуу нийслэлийн ард иргэдэд үйлчилж байгаа бүх таксийг шар өнгөөр будахаар болсон байна.
Тус улсын олон нийтэд үйлчлэх такси үйлчилгээ 1907 оноос эхэлсэн байна. Гэвч анхны такси бааз 1924 онд байгуулагджээ. Уг бааз Renault, Fiat загварын 200 машиныг хамгийн анх худалдан авч байсан аж.Таксигаар зөвхөн баян чинээлэг хүмүүс үйлчлүүлдэг байсан бөгөөд такси үйлчилгээ Москва, Санкт-Петербургад, дараа нь өөр томоохон хотуудад явж эхэлсэн байна.
Мөн түүнчлэн өнгөрсөн зууны 30-аад онд ОХУ машин үйлдвэрлэж эхэлснээр такси баазаа хэд дахин өргөжүүлэх боломжтой болжээ. Энэ үеэс таксигаар үйлчлүүлэх хүний тоо эрс өссөн байна.
Москва хотын таксинууд шар өнгөөр жигдэрнэ | ||
Үзсэн: 1323 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.