
2014 оны долдугаар сарын 7-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг, Буянт гол Ховд хот, Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг, Хангайн нурууны өврийн Байдраг гол Баянбүрд сум, Увс нуурын сав Хархираа зэрэг голууд үерийн түвшинг даван тус тус үерлэж байна.
Ус судлалын сектороос мэдээлж буйгаар энэ жил манай орны ихэнх гол, мөрний усны түвшин олон жилийн дунджаас ахиу байгаа тул гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхаарууллаа.
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 786 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.