
Прагийн амьтны хүрээлэн 2011 оноос эхлэн БНЧУ-ын армитай хамтран “Зэрлэг адуу нутагтаа буцсан нь” төслийн хүрээнд нийтдээ 15 тахийг тээвэрлэн авчраад байгаа аж. Эдгээр ховордсон амьтдыг хамгаалах тал дээр идэвхитэй ажилладаг Прагийн амьтны хүрээлэн Говийн “Б” бүсэд тахийн гурван гүүг хайрцагнаас нь гаргаж нутагшуулжээ.
“Кбелийн онгоцны буудлаас Тахийн талд зэрлэг Монгол морьдыг гаргах хүртэлх тээвэрлэлт 24 цаг 10 минут үргэлжиллээ. Долны Добржейёвоос ачсанаас хойш 33 орчим цаг болсон байна. Казан, Новосибирск, Булган суман дахь зохицуулалтын ажлууд болон газрын тээвэрлэлтийн бүх үйл ажиллагаанууд ямар нэгэн саадгүй түргэн шуурхай явагдсанаар энэ удаагийн тахийн тээвэрлэлтийг бид хамгийн хурдан гүйцэтгэж чадлаа” хэмээн Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал ноён Мирослав Бобек ярилаа.
КАСА агаарын хөлөг Прагийн цагаар 08.25 буюу орон нутгийн цагаар 13.25 минутад Монгол Улсад газардсан бөгөөд Говийн “Б” дархан цаазат бүс рүү газраар ойролцоогоор 200 км замыг туулсан байна. Тээвэрлэгдэж ирсэн Гретел, Баян, Улла хэмээх гурван гүү эх нутагтаа ирлээ. Эдгээр гүүнүүдийн өмнөх удам монгол орны онгон зэрлэг байгальд амьдардаг байсан нь тогтоогдсон байна.
Ирэх хэдэн сарын туршид гүүнүүд дасан зохицох хашаанд амьдарч Монголын уур амьсгалд дасан зохицож, эхний өвлийг давсны дараа онгон байгаль руу нь суллаж тавих аж.
Монгол тахь нутагтаа ирсээр байна | ||
Үзсэн: 1078 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.