
Ховор амьтан, ургамлыг багтаасан “Улаан ном”-ыг БОНХЯ-наас цахим хэлбэрт орууллаа.
Цахим номд 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамал бүртгэгджээ.
Түүнчлэн шилүүс, суусар булга, ойн булга, хүрэн баавгай зэрэг зургаан хөхтөн, цагаан тогоруу, усны нөмрөг бүргэд, одой галуу, ооч ёл, манхин галуу зэрэг 18 зүйл шувуу, эгэл загалмайт могой нэг зүйл мөлхөгч зэрэг нийт 25 зүйл амьтныг энэ номд шинээр бүртгэжээ.
Улаан номд орсон амьтан тус бүрийн монгол, латин нэр, статус, таних шинж, тархац, байршил нутаг, амьтны амьдралын онцлог, ургамлын үржил, тоо толгой, түүний хомсдох шалтгаан, хамгаалахаар авсан болон цаашид хамгаалах арга хэмжээг холбогдох судалгаа, шинжилгээний шинэ соргог мэдээ болон төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилттэй уялдуулан монгол, англи хэлнээ сийрүүлсэн байна.
"Улаан ном" цахим хэлбэрт шилжлээ | ||
Үзсэн: 2860 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.