Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.07.11/

2014-07-11 07:54:15

Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 11. Баасан гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны дунд цагаан морин сарын 14. Гар одтой, 6 цагаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 48 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Нэг дор нэг үйлдэл болж байсан ч, мянган үйлдэл болж байсан ч та яардагаараа л яарах болно. Заримдаа түр зогсож байх хэрэгтэй. Энэ үедээ ажлаа сайн төлөвлөж бодож бай. Та даргадаа сэтгэгдэл төрүүлэхийг оролдож байна уу, хэрвээ тэгэх юм бол тэд таны талаар сайхан сэтгэгдэлтэй болж чадах уу. Тэд танаар илүү их зүйл хийлгэхийг хүсдэг үү. Та амьдралаа дээшлүүлэхийн тулд илүү их мөнгө олох гэж оролдож байна уу. Хэрвээ тэгэх юм бол амьдрал чинь сайжрах уу. Магадгүй та эдгээр асуултад юу гэж хариулахаа мэдэхгүй байгаа байх. Мөнгө бүхнийг хөдөлгөж чаддаг гэдэг нь үнэн, гэхдээ сайхан харилцаа холбоо бас бүх зүйлийн түлхүүр нь болж байдаг гэдгийг ойлгоно.

 

 

Үхэр (4/20-5/20)   
Сэтгэл хангалуун өдөр Нэр хүнд өсч, хуанли тань урилгын тэмдэглээгээр дүүрэх болно. Авьяас билэгтэй хүмүүс бүтээлч байж, зөгнөл төсөөлөл нэмэгдэнэ. Хайр дурлалын салбарт ганц бие залуус зүрх сэтгэлийн эзнээ хайхад тохиромжтой. Мэдлэгийн хүрээгээ тэлж, ном унш, судалгаа хий. Миф, шашин, орон судлал нь илүү анхаарал татна.

 

 

 

Хамтатгах (5/21-6/21)   

Од эрхэс гэр бүлд таатай нөлөө үзүүлнэ. Ойрын хэдэн долоо хоног гэр бүлийн амьдралын халуун дулаан илч ойр дотно байхад сайхан цаг юм. Та гэртээ нилээд цагийг таашаах болно. Гэрээ гоёх ажлаа одоо эхэлж болно. Гэрээ будахаасаа өмнө фэнгшүй болон өнгөний эмчилгээг нягтап. Энэ нь таны гэрт зохицол шийдлийг тааруулахад туслана. Ойр орчноо өнгөлөг болгохын тулд олон цэцэгтэй цэцэрлэг байгуул. Хэрвээ таньд талбай байхгүй бол цонхон дээрээ цэцэг тавь. Тааламжгүй хэрэг явдалаас болж найзаасаа битгий холд. Гомдлоо барих нь тустай зүйл биш.


 

 

Мэлхий  (6/22-7/22)   

Сайн цагууд үргэлжилсээр байх бөгөөд таны хүсэл мөрөөдөл зорилго тэмүүлэл дээр бодол санааг чинь зоосоор байх болно. Нийт мэлхийнхний эргэн тойронд шинэ эрч хүч дүүрэн байна. Нөхөрлөл болон ямар нэгэн холбоо харилцаа нь амлалтаа хүрэх бөгөөд хэд хэдэн дуртай зүйлээ авахад мөнгө үрнэ.
 

 

 

 

Арслан (7/23-8/22)   

Урамтай өдөр. Хайр дурлалын амьдралд тань нэг бол эргэлт гарч, үгүй бол зогсонги байдалд орно. Өнөөдөр та бусдаас нэлээн хамааралтай байх ч таныг хичээсэн хичээгээгүй хүмүүс танд дуртай л бол хүрээлээд ирнэ. Хэчнээн хичээсэн ч нэг нэгнийгээ үзэж чаддаггүй хүмүүс байж л байдаг. Гэхдээ л та эцэлт цуцалтгүйгээр хичээх хэрэгтэй.

 

 

 

Охин (8/23-9/22)   

Өнөөдөр охиныхон нэг л нууцхан учир битүүлэг байдлаараа бусдыг гайхшруулна. Нууц хайр дурлал оройг тэсэн ядан хүлээхэд хүргэнэ. Чухал гэрээ хэлэлцээрийг түр хойш нь тавь. Оройг гайхалтай сайхан өнгөрүүлэхээр төлөвлө. Хэтрүүлэлт нь хоолны дэглэм барьдаг хүмүүст асуудал болох болно.

 

 

 

Жинлүүр (9/23-10/22)   

Завгүй өдөр болж магадгүй. Гэвч заримдаа хэтэрхий юмыг хурдан хийж нэг цагт хэтэрхий олон зүйлийг амжуулах гэж гүйх нь хаанаа эхэлж хаана дуусгахаа мэдэхээ байх үе ирдэг гэдгийг санаарай. Хэдийгээр энэ цаг хугацаа их бүтээлч үе ч гэсэн та бас туршлага хуримтлуулах ёстой гэдгийг санаарай. Уран бүтээлч хүний нүдээр төгс гарцыг хайж ол. Дараачийн хэдэн долоо хоногийн турш таамагласан таамаглаагүй олон зүйлүүд тохиолдож болзошгүйг одод зөвлөж байна.

 

 

 

Хилэнц (10/23-11/21)   

Цагийг дэмий зүйлд зарцуулах нь таны мөнгийг хогийн саванд хийж буйтай адил. Хамт олон тань энэ өдөр ууртай байгаагаас шалтгаалан та энэ өдөр магтаал хүндэтгэлийн үг сонсохгүй нь бололтой. Та энэ өдөр бусдын талаар бодолгүй өөрийнхөө ажлыг л хичээнгүйлэн хийгээрэй. Хэрвээ танд их ажиллагаа шаардсан хобби байдаг бол ачаалалтай байсан 7 хоногийнхоо стресснээс гарахын тулд хоббигоороо оролд.

 

 

Нум (11/22-12/21)   

Хамтрагчийнхаа логик болон хэвийн мэдрэхүйг нь сонирхож үз. Тэгвэл та бүхэн асуудлын талаар өөрийн бодлоор гэхээсээ илүүтэй оновчтойгоор ярилцах боломжтой болно. Ингэснээр хэн хэнийгээ буруутгах байдлаас зайлуулж чадна. Заримдаа мэргэжлийн жуулчлал зайлшүй хэрэгтэй болдог, ялангуяа бизнөсийг нураах зардал нь бизнөсийн босгох зардлаас өндөр байгаа тохиолдолд. Өнөөдөр бас эмчилгээ хийлгэхэд тохирох өдөр байна.

 

 

 

Матар (12/22-1/19)   


Ямар нэгэн гэрээ хэлэлцээртэй холбоотой санхүүгийн асуудлууд онцгой шаардлагыг анхааруулж байна. Гэвч гол шийдвэрээ гаргахаас өмнө сайтар бодож үзэх хэрэгтэй. Аливаа амжилттай гэрээ хэлэлцээрийг дуусгах зэргээс өмнө асар их шийдвэрлэх ёстой асуудлууд байдаг. Хэрвээ таны ах дүү, найз нөхөд чинь танд өртэй бол тэднээс эргүүлж төлөх талаар нь асуу.
 

 

 

Хумх (1/20-2/18)   

Энэ өдөр ямар нэгэн саад учрахгүй. Сэтгэл хангалуун байдап бүх зүйлд нөлөөлнө. Та хэн нэгэн хүний талаар онцгойлон бодно. Гэр бүлийн хэн нэгэнтэй гомдол хорслоо тайлан, харьцаагаа сэргээх боломж танд олдоно. Та гэмт хэрэгтний золйосонд өртөж болзошгүй. Тиймээс машинаа найдвартай газар үлдээ. Харин гэрээсээ хол газар аялах бол гэрээ найдвартай хүнд үлдээ.
 

 

 

Загас (2/19-3/20)

Мөнгөө ямар нэгэн эрсдэлтэй зүйлд хийх нь хянуур загасныхны хийдэг ажил биш. Гэвч та ямар нэгэн санхүүгийн хандлага эрж хайж байгаа бол хөрөнгийн бирж дээр панз үсэргэх байдал их амжилттай болно. Гэвч өөрийнхөө юу хийж байгааг сайн ойлгож, өөрийнхөө алдаж чадахаас илүү мөнгийг бүү эрсдэлд оруулаарай.


 


Өнөөдрийн зурхай /2014.07.11/  
Үзсэн: 1614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй