Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.07.12/

2014-07-12 06:25:58

Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 12. Бямба гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны дунд цагаан морин сарын 15.  Суулга одтой, 5 шар мэнгэтэй хөх бич өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 47 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Таатай өдөр. Нөхөрсөг байдалд янз бүрийн хүмүүстэй ажил хэрэг явуулахдаа та азтай байна. Чухал уулзалтад хоцрохгүйн тулд сэрүүлгээ эрт тавиарай. Таны өөрийн эрч хүч болон уулзалтад хоцрогсдын санал хүсэлт таны сэтгэл санааг сэргэг байхад тусална. Өнөөдөр орой ажил хэргийн болон албан ёсны уулзалтад орооцолдох хэрэггүй. Та мэдээж их олон найзтай байж болох ч хайртынхаа анхаарлыг татах гэж хичээж байгаа бол иймэрхүү уулзалт танд саад болно.

 

 Үхэр (4/20-5/20)   
Болгоомжтой бай. Бүтээлч зүйл хийх далд хүчээр дутагдана. Бодохоосоо өмнө ярих нь найз нөхөд түншүүдтэйгээ маргалдахад хүргэх тул болгоомжтой бай. Шийдвэр гаргах үед нарийн зүйлийг авч үзэхэд анхаарал дутах аюултай. Хожим дахин шалгах нэмэлт ажил хийж мөнгө үрэх болно. Цуу яриа дэгдэх нь анзааргагүй байдлын үр дүн юм.

 

 

 Хамтатгах (5/21-6/21)   

Хайртай хүнтэйгээ хамтдаа байж салхинд гарах өдөр. Та 2 гэрээсээ хол байхаар өдрийг төлөвлө. Хайртдаа бэлэг худалдаж ав. Гоё ил захидал бич. Эдгээр жижигхэн зүйлс авч байгаа хүндээ маш том хайрын илрэл болдог. Залуу ихрүүд найзуудаа болзоотойг мэдэх болно. тиймээс та өөрөө ч гэсэн гарах хэрэгтэй. Урьд өмнө нь очиж байгаагүй аюулгүй газрыг сонго. Шинэ найзууд болох, танилцах боломжийг өөртөө гарга.

 

 

Мэлхий  (6/22-7/22)   

Таагүй өдөр. Уур амьсгал гажилттай хэвээрээ байна. Хороо комисстой холбоотой ажил эрхэлдэг хүмүүсийн дээгүүр бараан үүл суунаглаж байна. Хэдийгээр таны санхүүгийн асуудалд эерэг зүйлүүд ажиглагдах боловч үйл явц нь удаашралтай байна.

 

 

 

Арслан (7/23-8/22)   

Мэрийлттэй хүнд амжилт өөрөө ирдэг юм. Өнөө орой Жинлүүрийн ордонд бүтэн сар тохиох ба энэ нь танд ч мөн мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ. Тэгэхээр хайрттайгаа хоёулхнаа сарны дор зоог барьж, нэг нэгэндээ сэтгэл зүрхээ нээх нь юунаас ч илүү чухал. Зарим арслангийнхан ажлын ачааллаас болоод өдөржингөө бухимдуу явах ч хайртынх нь халуун тэврэлт тэдний уур уцаарыг салхиар үлээх мэт л арилгачихна.

 

 

Охин (8/23-9/22)   

Өглөөг өөртөө анхаарал тавихад зарцуул. Чухал уулзалт юмуу хуулийн уулзалтад бүхий л анхааралаа хандуул. Хэрвээ та оргилд хүрэхийг хүсч байвал бэлэн бай. Сансар огторгуйн сөрөг ажлын байр болон найзуудын дунд үл ойлголцол үүсгэх ба эв найрамдалыг сахих нь таны мөрөн дээр унах бололтой. Тиймээс хэн хэнд хэзээ юу хэлэв гэдгийг мэдэхийн тулд анхааралтай бай.

 

 

Жинлүүр (9/23-10/22)   

Өнөөдөр та аян замд гарахдаа хэн нэгэнтэй явахаас илүү ганцаар явахыг илүүд үзнэ. Буулт хийнэ гэдэг таны зан чанарт байдаггүй зүйлсийн нэг. Гэвч тухайн хүний хэлж ярьж байгаа зүйлс болон санаанууд таны ажлыг царцаачихгүй л бол өөр дээрээ тусгаад л ав. Дипломат арга нь танд хүндлэлийг авчрахаас гадна хорон үгээс илүү зүйлийг хийхэд чинь туслах болно. Оюун санааны хүч шаардсан ажлууд хийгдэх болно. Хүмүүсийн урам зоригийг сэргээх, илтгэл тавих гэж байгаа жинлүүрийн ордныхонд үзэгчдийн анхаарлыг татахад ямар ч хүндрэл учрахгүй.

 

Хилэнц (10/23-11/21)   

Энэ өдөр та тантай хамт буюу таны ойролцоо амьдардаг хөрш болон ах дүүтэйгээ тохиролцоо хийхэд тааламжтай өдөр. Жирийн амралтын өдрийн дэглэмээсээ холдон сонирхолтой шинэ зүйлийг нээхэд цаг гарга. Чөлөөт цагаараа хостойгоо өдрийн цай уун эсвэл тортны газар жижиг жигнэмэг торт идэнгээ ярилцах нь гэрийн гадуур юу болооод байгааг мэдэхэд тус болоод зогсохгүй та хоёрын харьцааг улам гүнзгийрүүлнэ.

 

 

Нум (11/22-12/21)   

Нумынхан хандив, хүмүүнлэгийн ажилд оролцохдоо түрийвчиндээ үлдэх мөнгөө бас харах хэрэгтэй. Хэрвээ гэрийн тань төсөв хүрэлцэхгүй байгаа бол хандиваа болон мөнгө зээлүүлэлтээ багасгах хэрэгтэй. Олон үндэстэний хоолтой рөсторанд гэр бүлээрээ хооллож байхдаа хөгжилтэй халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг хичээ. Дуртай спортын багтаа найдлага тавин бага зэргийн бооцоотой мөрий тавихад азтай байх өдөр.

 

 

Матар (12/22-1/19)   


Хэмнэлтэй өдөр. Өнөөдөр хангалттай баяр хөөртэй биш байна гэж бүү бод энэ огтхон ч асуудал биш. Аливаа зүйлийг хэтрүүлэх шинжтэй байна. Мөнгөө хаа сайгүй цацаж, амттан авч идэх зэрэг байдлууд ажиглагдах боловч өөрийгөө хянах гэдэг матарын ордны хүн бүрт байдаг зан араншин. Даруухан намдуу бай. Эс тэгвээс маргааш өнөөдрийнхөө хийсэн үйлдэлд харамсах болно. Хайр дурлалтай учирна. Үүнийхээ хэрээр ч даруу төлөв байдал ажиглагдана. 

 

Хумх (1/20-2/18)   

Та шударга байж чадна. Мөрөөдөл болон бусад анхаарал сарниулсан зүйлсээс болж цагаа дэмий үрж байна гэсэн бодол төрнө. Энэ өдөр хөгжим, яруу найраг, сүнслэг зүйлийг судлахад таатай. Найз тань тусламж гуйна. Та тэдний асуудлыг өөр өнцгөөс харан, туслах чадвартай байна. Гэр бүлийн үл ойлголцол, үл зөвшилцөл арилж, та сэтгэл ханамжтай хүрнэ. Хуулийн асуудлууд шийдэгдэнэ. Үр дүн нь таны хүссэнээр болохгүй ч асуудлыг тань эцэс төгсгөл болгоно гэдгийг санаарай.

 

Загас (2/19-3/20)

Гэр орны амьдралд гарсан өөрчлөлт таны тав тухыг алдагдуулна. Хариулт нь их амархан. Таны ордны хүмүүст зарим зүйл тийм амархан ирдэггүй. Таны хашир, үүрэг хариуцлагаа ухамсарладаг байдал ойр дотны хүмүүст тань төдийлөн таалагдахгүй. Гэвч таны удирдахуйн ухаан бусдыг нэгэн гарын дор зангидахад туслана. Зарим загасныханд их санаа зовох асуудал байхгүй байхад харин санхүүдээ санаа зовно. Тийм учраас өөдрөг бай.


Өнөөдрийн зурхай /2014.07.12/  
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй