Шууд Chart

Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим систем хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт болж байна

2023-01-26 13:04:47

Төрийн анхан шатны нэгжийн ажилтанд цахим системд ажиллах чадвар олгох сургалтыг зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь салбарын статистикийн мэдээллийг маягтын дагуу үнэн зөв цуглуулах, түүний ач холбогдлын талаарх мэдээлэл өгч, мэдээллийн хамралт чанарыг сайжруулах зорилготой юм.
 
Сургалтад 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хэлтсийн дарга болон Барилгын материал үйлдвэрлэл, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байна.
 
Сургалтад хамрагдсанаар аймаг, орон нутгийн харилцагч байгууллагууд болох барилгын салбарын хувийн байгууллагуудын үйл ажиллагаа, тайлан болоод бусад үйл ажиллагааг цахимаар авч, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хялбаршуулах, уялдааг сайжруулах юм.
 
 
Эх сурвалж: БХБЯ

Барилгын салбарын нэгдсэн бүртгэл, мэдээллийн цахим систем хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт болж байна  
Үзсэн: 433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй