Шууд Chart

ЦХХХ-ны сайд Н.Учрал ХБНГУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2023-01-27 12:02:05

ЦХХХ-ны сайд Н.Учрал Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ёорн Розенбергтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд ЦХХХ-ны сайд Н.Учрал яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудаа танилцуулж, кибер аюулгүй байдал, халдлагаас сэргийлэх чиглэлээр ярилцаж, хамтран ажиллахаар тохирлоо.

Мөн Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай Төрийн мэдээлэл солилцооны системийн чиглэлээр туршлага солилцох, хамтын ажиллагааг эхлүүлэх, Монгол Улсын программ хангамж хөгжүүлэгч болон мэдээллийн технологийн гарааны компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийллээ.


ЦХХХ-ны сайд Н.Учрал ХБНГУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй