Шууд Chart

Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа

2023-01-28 11:16:38

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги нь 2015 онд байгуулагдан улмаар Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор Онцгой байдлын хэлтэс болон өргөжөөд байна.

Тус хэлтсийн үйл ажиллагаатай ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн танилцаж, алба хаагчдын санал сэтгэгдлийг сонсон, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Алба хаагчид байгуулагдснаас хойш нийт 247 удаагийн гамшиг, ослын дуудлагаар ажиллаж, 98 хүний амь нас, 12 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан.

Аймгийн Номгон, Баян-Овоо, Цогт-Овоо, Цогтцэций сум, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудын хил залгаа сумдад тохиолдсон гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа  
Үзсэн: 392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй