Шууд Chart

МонФрэш компани “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнд ач холбогдол өгч ажиллаж байна

2023-01-30 11:49:20

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр нар өнгөрсөн амралтын өдрүүдэд хүнсний үйлдвэрүүдэд ажиллалаа.- 

Монфреш компани 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

МонФрэш групп нь анх 1998 онд Швед улсын дэлхийн тэргүүний дэвшилтэт Tetra Pak компанийн технологийг Монголд анх удаа нэвтрүүлэн төрөл бүрийн жимсний шүүсийг үйлдвэрлэн, хэрэглэгчдэдээ хүргэж бизнесийн гараагаа эхэлж байсан. Өдгөө улс эх орныхоо хүнсний үйлдвэрлэл болон эдийн засагт өөрийн хувь нэмрийг оруулсан 200 гаруй ажилтантай, үндэсний хэмжээний томоохон групп компани болон үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлжээ.

"Монфрэш сүү" компанийн хувьд анх 2.5 хувийн тослогтой "МонФрэш" сvvг vйлдвэрлэн зах зээлд нэвтрvvлж байсан бол өнөөдрийн байдлаар ард тvмний танил, байнгын хэрэглээ болсон 30 гаруй нэр төрлийн бvтээгдэхvvнvүд, 100 хувь Монгол үнээний цэвэр сүүгээр Франц технологиор үйлдвэрлэсэн органик 4 төрлийн бяслаг vйлдвэрлэн зах зээлд нийлvvлж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг: "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжээд 7 сар болж байна. Энэ хүрээнд УИХ-аас 36-р тогтоолыг баталж, гол хэрэгжүүлэгчээр нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ажиллаж байна. Мөн бусад 30 орчим төрийн байгууллага, олон улсын байгууллагууд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй хамтарч ажиллаж байгаагаараа их онцлог. Өнөөдрийн хувьд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөхтэй хамтран ажиллаж, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ санал хүсэлтийг сонслоо. Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдсэн ч түүнийг боловсруулах үйлдвэр хангалтгүй байна. Мөн мал аж ахуйн салбар хөгжихийн хэрээр ажиллах боловсон хүчин, мэргэжлийн хүний дутагдалд орж байна. Эдгээр асуудлыг УИХ-ын 36-р тогтоолын хүрээнд шийдвэрлэх боломжтой юм.

"Монфрэш сүү" компанийн Гүйцэтгэх захирал Б.Алтангэрэл: Манай компани сүү, сүүн бvтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхлэх зорилготойгоор 2003 онд байгуулагдан олон үе шат бүхий төсөл хэрэгжүүлж дэлхийд тэргүүлэх Тетра Пак компанийн технологи бvхий орчин vеийн өндөр хvчин чадалтай vйлдвэр байгуулан vйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр манай үйлдвэрт Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр болон ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхүлэг нар зочилж,бидний асуудлыг сонсож байгаад баяртай байна. Энэ уулзалтын үр дүнд олон мэдээлэл авлаа. Манай компани байгуулагдсан цагаасаа л ард иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр хангахад анхаарч ирсэн. Энэ утгаараа "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнд ач холбогдол өгч байна. Бид хуримтлуулсан мэдлэг туршлагаа ашиглан, үндэсний брэнд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд таниулахад хувь нэмэр оруулах болно.


 

Эх сурвалж: ХХААХҮЯ


МонФрэш компани “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнд ач холбогдол өгч ажиллаж байна  
Үзсэн: 438 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй