
Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 13. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны дунд цагаан морин сарын 16. Элдэв тэнгэртэн одтой, 4 ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, найр хурим хийх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй\ бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Хоёрдмол өдөр. Хэрвээ та найзуудтайгаа ойр ойрхон холбоо барихгүй бол тэд тантай холбоотой байхаа больж магадгүй, харин та ямар нэгэн зүйлээс хоцрохыг хүсэхгүй л байгаа биз дээ. Өнөөдөр ажлын бүтээмжийг чинь нэмэгдүүлэхэд тустай онцгой технологийг танд танилцуулах хүнтэй уулзах боломж байна. Хүүхэд насны чинь шохоорхол дахин сэргэж хайрын галыг асаана. Тайван байгаарай, хэрвээ эхний удаа л буруудвал цааш үргэлжлүүлэх боломжгүй болно шүү. Машинд чинь гэмтэл гарч болзошгүй. Гэхдээ найз чинь тусална.
Үхэр (4/20-5/20)
Замбараагүй өдөр. Өөдрөг, өөртөө итгэлтэй байхыг өсгөх зүйл хийнэ. Ажлын амжилт, эрч хүч таных байх болно. Боломжийг ашиглавал төвөгтэй байдлыг сайн тал руу эргүүлнэ. Ярихаасаа өмнө бодохгүй бол таны хурц хэл ам зөрчлийг үүсгэнэ.
Хамтатгах (5/21-6/21)
Од эрхсийн нөлөөгөөр чимээгүй бодлууд нь сэтгэл тааламжтай байх бололтой. Хөл хөдөлгөөн чимээ шуугианд таагүй өдөр. Тиймээс тайван амгалан орчинд бай. Хувийн төлөвлөгөөнд таатай байх болно. хэрэв та цэцэрлэгт дуртай бол навчирхаг хүнсний ногооны үр суулгахад тохиромжтой байхнээ. Та өнөөдөр гэр бүлийн үе дамжсан үнэт зүйл хүлээж авч магадгүй. Кофе уунгаа хуучин зургийн цомгоо үз.
Мэлхий (6/22-7/22)
Сэтгэл татам нийтийг хамарсан үйл ажиллагаа хэтэрхий их сурталчилснаас болон таны урмыг хугалах болно. Өөрийгөө зугаацуулах зүйл хайж байгаа хүмүүс зөв цаг сонгох хэрэгтэй бөгөөд мөнгөндөө тооцоотой хандаарай. Хэдийгээр таны дорнын зурлага овжин, зальжин талруугаа байх боловч дараагийн хэдэн долоо хоногийн турш таны эргэн тойронд гайхалтай зүйлүүдээр дүүрэн байх төлөвтэй байна.
Арслан (7/23-8/22)
Байж ядсан өдөр. Танд урам өгч, сэтгэлийг чинь татаж байдаг найзтайгаа та аль болох байнга хамт байхыг хүснэ. Таныг ажил хэргийн хувьд чухал хүмүүстэй танилцуулах нэгэнтэй холбоо тогтооно. Гэрийн тавилгынхаа байршлыг өөрчилж, хэрэгтэй бол ханын цаасныхаа өнгийг соль. Гэнэтийн үдэшлэгт явах нь маш хөгжилтэй байх болно. Карьераа өсгөхөд чинь чухал түлхэц болох хүмүүстэй ч танилцана
Охин (8/23-9/22)
Битгий мөрөөд. Одоо өөрийн боломжуудыг харж эхлэх цаг. Магадгүй та аялал, албан тушаалын өөрчлөлт, гадаадад ажиллах зэргийг хослуулж чадна. Энергиэр эмчлэх зэрэг сонин өвөрмөц эмчилгээний сонирхол таныг эртний эмчилгээний урлагыг судлахад дурлуулна. Зарим хүмүүс амьдралдаа юу тохиолдохыг мэдэхээр үзмэрчид очих бололтой. Ганцаардалд хийдэг ямар нэг зүйл танд ашигтай байна.
Жинлүүр (9/23-10/22)
Өнөөдөр та аян замд гарахдаа хэн нэгэнтэй явахаас илүү ганцаар явахыг илүүд үзнэ. Буулт хийнэ гэдэг таны зан чанарт байдаггүй зүйлсийн нэг. Гэвч тухайн хүний хэлж ярьж байгаа зүйлс болон санаанууд таны ажлыг царцаачихгүй л бол өөр дээрээ тусгаад л ав. Дипломат арга нь танд хүндлэлийг авчрахаас гадна хорон үгээс илүү зүйлийг хийхэд чинь туслах болно. Оюун санааны хүч шаардсан ажлууд хийгдэх болно. Хүмүүсийн урам зоригийг сэргээх, илтгэл тавих гэж байгаа жинлүүрийн ордныхонд үзэгчдийн анхаарлыг татахад ямар ч хүндрэл учрахгүй.
Хилэнц (10/23-11/21)
Тайван өдөр. Бүтээлч сэтгэлгээ тань дансан дахь мөнгөнийхөө тоог иэхсгэхэд нөлөөлнө. Мөнгөө үрэхгүй хэрнээ хөгжилтэй байх арга танд олдоно. Хувиа хичээсэн биш гэдгээ мэдүүлэхийн тулд хосынхоо хүсэл сонирхлыг эрхэмлэ. Ажлаас гадуур нийгмийн үйл ажиллагаа таныг хөгжөөнө. Ирэх ажлын өдрөөр эрч хүчтэй байхын тулд эрт унтаж амар.
Нум (11/22-12/21)
Хэдийгээр гол хандлага чинь ажилдаа чиглэсэн байгаа боловч гайхалтай сайхан өдөр байна. Гэхдээ ажил чинь ч бас таатай байх болно. Удаан хугацаанд үргэлжилсэн ажлын ачаалал чинь багасна. Ажил, үүргээ биөлүүлдэг эөрэг хандлага чинь ямар ч сөрөг хандлагуудыг үгүй хийж чадна.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр ихэнх эрэгтэй матрууд өөрсдийгөө азтай одтой байж, эсрэг хүйстнийхээ анхаарлыг татаж чадна гэж бодох төлөвтэй. Гэхдээ энэ бол андуурал. Өдөр таны хувьд тааламжтайгаар өнгөрч мэдэх ч үдэш байдал өөрөөр эргэх шинжтэй. Та хайртай бүсгүйтэйгээ ам мурийж магадгүй. Таны дотор буцалж буй эрчим хүч өчүүхэн төдий шүүмжлэлд сад тавин гарах болно. Согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхий. Бие тавгүйтэж, гэмтэж бэртэх магадлалтай.
Хумх (1/20-2/18)
Зөн совинтой өдөр. Сайхан сэтгэл, өгөөмөр зан энэ өдрийн өнгө юм. Дотно харилцаанд өөрчлөлт орно. Эрх чөлөө, бие даасан байдлаас та татгалзаж чадахгүй. Танд хувь хүн, ажил хоёрын хооронд тогтвортой байдлыг хадгалахад хэцүү санагдана. Гэвч тэвчээртэй бай. Санаанд оромгүй зардал гарна. Мөнгөө хуримтлуулж байгаа таны далд бодол ил гарч ирнэ. Зөн совиндоо итгэ. Ингэснээр өөрийгөө сайн ойлгож чадна.
Загас (2/19-3/20)
Хүчтэй өдөр. Аливаа эерэг хандлага хувийн амжилтанд хүргэнэ. Таны өөрийн ордонд байх сарны улмаас таны гадаад төрх, зан байдал урьдах шигээ байна. Хүмүүсийг гайхшруулахаар хувцасласан хэн нэгэн өөрийнхөө хүчин чармайлтынхаа үр шимийг хүртэнэ. Хэрвээ боломжтой бол өөрийгөө хяналтаас чөлөөл. Энэ нь магадгүй эргэн тойрны хүмүүсийг захирахад хялбар байх бөгөөд харин гэр бүлийнхэндээ ингэж хандаж болохгүй.
Өнөөдрийн зурхай /2014.07.13/ | ||
Үзсэн: 1111 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.