Шууд Chart

ЦХХХ-ны сайд Н.Учрал “Смарт куалити” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

2023-01-31 15:08:24

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал  “Смарт куалити” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус компани нь программ хангамжийн чанарын менежментийн чиглэлээр ажилладаг бөгөөд Программ хангамжид тест хийж, алдааг илрүүлж, эрсдэлийг үнэлснээр хэвийн, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлдэг байна.  Үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Б.Эрдэнэболд Монголд программ хангамжийн чанарын менежментийг нэвтрүүлэх, мэдээллийн технологийн холбогдох стандартад нийцсэн байдлаар чанарын менежментийг бий болгох шаардлагатайг онцоллоо.

ЦХХХ-ны сайдын зүгээс Программ хангамжийн салбарт чанарын менежментийн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжийн үүрэг оролцоо чухал шаардлагатай. Олон улсад чанарын менежментийг хэрэгжүүлэх нь сонголт биш заавал байх ёстой зүйл гэдэг. 

Тиймээс мэдээллийн технологийн салбарт энэ ойлголтыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх нь олон талын ач холбогдолтой. ЦХХХЯ төрийн үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй хүргэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд нэвтрүүлсэн системүүдэд чанарын хяналтын хэрэгцээ байгаа. Цаашид ЦХХХЯ-ны нэвтрүүлсэн системүүдийн хэвийн, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангахад хамтран ажиллах боломжтой гэсэн юм гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.


ЦХХХ-ны сайд Н.Учрал “Смарт куалити” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 368 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй