Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.07.14/

2014-07-14 07:39:04

 Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 14. Даваа гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны дунд цагаан морин сарын 17.  Тооно одтой, 3 хөх мэнгэтэй улаан нохой өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 5 цаг 15 минутад мандан, 20 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өнгө зүс доройтно хэмээжээ.

Өрнийн зурхай

Хонь (3/21-4/19)
Өөдрөг өдөр. Амьдралыг өөдрөгөөр харан, өөдрөг сэтгэл үүснэ. Гэвч та аливааг хэтрүүлэхээс болгоомжил. Гол төлөвлөгөөгөө сана. Аливаад бодит үзлээр хандан, уулзалтын үеэр жижиг сажиг зүйлээр бүү оролд. Та амжилтад хүрч чадна. Бага насны мөрөөдөл биеллээ олоход амархан байж магадгүй. Та хүсч байсан сургуульдаа орох урилга авч, баярлана. Харин төлбөрийн талаар санаа зовох хэрэггүй. Үүний оронд алхам алхмаар урагшил. Бүх зүйл сайхан болно. Гэр бүлийн хөрөнгө, зээлийн хүү санааг тань зовооно. Гэвч та асуудлыг хурдан шийдсэнээр санаа зоволт арилна. Аливааг удаан хийх нь таны дайсан мөн. 

 Үхэр (4/20-5/20)   
Тайван өдөр. Хов жив ярихаас болон өөрийн гунигт бодлоосоо зайлсхий. Энэ өдөр ажлаа гүйцэд хийж, өөрийн хэв маягаа хөгжүүл. Үхэрийн ордны оюутнууд өөрийн ажилд сайн байж, илүү сайн урагшлахдаа хөрөнгө гаргана. Нийгмийн харилцааг өөртөө татахад төвөгтэй байх тул хүчтэй байх хэрэгтэй. Та ирээдүйдээ үнэлж баршгүй туршлага авьяас байгааг олно. Гайхширхаар зүйл биш хэрвээ та мөнгөтэй бол хуучин найздаа өрөө төл. 

 

 Хамтатгах (5/21-6/21)   

Амар амгалан өдөр. Энэ өдөр бэлэг худалдан авч хөгжилдөхөд одтой. Дэлгүүр хэсэх нь таны санхүүг багасгах боловч энэ өдрийн үнэ цэнийг нээнэ. Од гарагийн нөлөөн доор хайр, хүүхэд, хөгжилтэй байдалтай холбоотой асуудлууд таныг ивээнэ. Та хүүхдүүдтэйгээ дотно нөхөрсөг харилцаатай байхаас гадна зугаацаж цэнгэн, цагийг таатай өнгөрөөнө. 

 

Мэлхий  (6/22-7/22)   

Та өөрийнхөө гүн гүнзгий юмыг сайн ойлгодог байдалаа гайхах болно. Өөрийнхөө хүсэхгүй байгаа зүйлд шууд үгүй гэж хэлээд яагаад тэгж чадахгүй байгаагаа цөөн хэдэн үгээр илэрхийлээрэй. Нийгмийн сүлжээ хамгийн түрүүний жагсаалтанд байна. Хэрвээ та сайхан хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн бол амьдралын үнэ цэнийг хамгийн их хүртэх болно.

 

  

Арслан (7/23-8/22)   

Хүлээцтэй өдөр. Олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахдаа хөгжилтэй байдлаас илүүтэйгээр үүрэг хариуцлагаа ухамсарлан хийх хэрэгтэй. Зарим нэг нь хайр дурлалтай холбоотой чухал асуудлыг шийдвэрлэх байдал руу татагдан орно. Ингэсэн тохиолдолд дараа долоо хоног хүртэл буюу гараг эрхэсийн нөлөөлөл тааламжтай болох үе хүртэл нь хүлээх нь ухаалаг алхам болно. 

 

Охин (8/23-9/22)   

Бизнесийн хэлэлцээр, гэрээ байгуулах, зөвшилцөлд хүрэх зэрэгт нэн таатай өдөр. Өнөөдөр байшин юмуу шинэ машин худалдаж авах нь танд нэлээдгүй оносон наймаа болж магадгүй. Та ирэх хэдэн долоо хоногийг дуустал ердийнхөөсөө илүү хөдөлгөөнтэй байх бололтой. Энэ олон ажлын зарим саналаас татгалзах бололтой. Бясалгал нь таны анхаарлаа төвлөрүүлэхэд туслах болно.  

 

Жинлүүр (9/23-10/22)   

Чухал ажил хэрэг эхлэх мэдээлэл ашиглахад таатай өдөр. Эрч хүчээ үр ашигтай хуваарилснаар нийгмийн байр сууриа дээшлүүлнэ. Өөрөөсөө доогуур зиндааны хүмүүстэй бага зэрэг ихэмсэг харьцах өөрөөсөө дээгүүр байр суурьтай хүмүүстэй зэрэгцэхээр тэмүүлэх нь танд эөрэгээр нөлөөлөх боловч хамт олон танилууд тань янз бүрээр ойлгоно гэдгийг сана.

 

Хилэнц (10/23-11/21)   

Уйтгартай өдөр. Өнөөдөр танд хайртай хүмүүсээсээ хөндийрөөд байгаа мэт сэтгэгдэл төрж магадгүй. Учир нь та бусдын мэдрэмж болон сэтгэл хөдлөлийг санаандгүйгээр урьдчилан мэдрээд байх бололтой. Тиймээс учрыг нь олтолоо битгий гүнзгийгээр тусгаж аваарай. Өөрийн зан аашиндаа хяналттай бай. Энэ нь хэн нэгэн хүнийг яагаад буруугаар бодох болсоныгоо тайлбарлахад хэрэгтэй. 

 

Нум (11/22-12/21)   

Хэрвээ нийтийн ажиллагааны хөтөлбөр таны санаанд хүрэхгүй бол энэ өдөр та өөрийн шинэ саналаа танилцуулахад арга хэмжээг гартаа авахад таатай байна. Та мэргэжлээ дээшлүүлэх курсэд сууснаар мөнгө олох боломжоо өсгөнө. Хэрвээ та бодит байдалтайгаа нүүр тулахад бэлэн байгаа бол удаан үргэлжилсэн гэр бүлийн асуудлуудаа шийдэх боломжтой. Мэдрэмтгий бай. 

 

 

Матар (12/22-1/19)   

Сүүлийн үед гэрлэсэн гэр бүлийн түгшүүр энэ өдөр арилна. Матарын урлагийн мэргэжлийн хүмүүс энэ өдөр ажил мэргэжлийн тал дээр одтой байна. Магадгүй энэ өдөр тэдний хувьд өөрийн авьяас чадвараа бусдын өмнө дэлгэн харуулах түгшүүртэй өдөр байж болох юм. Гэвч та сайн үнэлгээ авах боломж өндөр байна. Санхүүгийн асуудал дээр тайван байх нь хамгйин чухал.

 

Хумх (1/20-2/18)   

Хүүхдүүдээ эргэж тойрон тэдэнтэй хамт байх нь энэ өдрийн хэдэн цагийг тайван өнгөрөөхөд тус болно. Хэрвээ та балчир хүүхэддээ бэлэг авахаар шийдсэн бол тоглоомын дэлгүүрээр ороод гарах нь танд амьдралд ахиад хөл тавьж буй мэт санагдана. Хумхын хөгжимчид уран бүтээлч мэргэжилдээ баярлах хэрэгтэй. Тэд төгөлдөр хуур болон гитарын тусламжтайгаар шинэ ая зохиох онгодтой байна. Таны хүчтэй сэтгэл хөдлөл романтик явдлын ялагч болоход тусална. Дараагийн хэдэн өдрүүдэд амлалт өгөхөд амархан байж магадгүй. 

Загас (2/19-3/20)

Хэрвээ та өөрийгөө дүрэлзэж байгаа хэрүүл маргаан, үл зохицох байдлаас холуур байлгаж чадвал дурлал таныг дагах болно. Зарим загасны ордныхон хайрттайгаа зугаалганд явах романтик аялалд мөнгө төсөвлөнө. Гэр бүлийн төсвийн тухай сэтгүүл нь мөнгөө хэрхэн зарцуулах тухай заавар зөвөлгөөг танд өгнө.


Өнөөдрийн зурхай /2014.07.14/  
Үзсэн: 1098 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй