Шууд Chart

Бүгд Найрамдах Казахстан Улс руу зорчих иргэдийн анхааралд!

2023-02-03 19:34:09

Бүгд Найрамдах Казахстан Улс “Гадаадын иргэний оршин суух журам”-даа өөрчлөлт оруулж, тус улсад визгүй зорчдог гадаад улсын иргэдийн Казахстаны нутаг дэвсгэрт байх нийт хугацаа нь 180 хоногийн хугацаанд 90 хоногоос хэтрэхгүй байх шинэ зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн нэмэлт, өөрчлөлт нь 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Монгол Улсын иргэд тус улсад визгүй зорчих зохицуулалт хэвээрээ бөгөөд дээрх зохицуулалттай холбогдуулан Казахстаны хилээр нэвтрэх, байрлах, буцаж гарах хугацаагаа зөв тооцоолон зорчихыг анхаарна уу.


Бүгд Найрамдах Казахстан Улс руу зорчих иргэдийн анхааралд!  
Үзсэн: 569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй