Шууд Chart

Турк болон Сирийн зарим нутагт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

2023-02-06 20:42:12

Туркийн өмнөд бүс нутгийн 10 гаруй хот болон Сирийн зарим хотуудад өнөөдөр болсон 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Турк болон 1200 гаруй хүн амь үрэгдэж, олон мянган хүн бэртэж, гэмтээд байна.

Энэ нь 1999 оны хүчтэй газар хөдлөлтөөс хойш тохиож байгаа хамгийн өндөр хүчтэй газар хөдлөлт аж.

Турк улсын ихэнх хотуудаар сүүлийн өдрүүдэд хүчтэй цас бороон шуургатай, цаг агаар хүнд байгаа цаг мөчид газар хөдлөлт тохиолдсоноос олон мянган хүн орон гэргүй болж, нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрчээ.

Мөн Сирийн 30 мянган хүн амтай Харим тосгон газрын хөрснөөс арчигдсан байж болзошгүй байна.  Одоо хүртэл энэхүү газар хөдлөлтийн чичиргээ мэдрэгдсээр байгаа бөгөөд нийт 32 тохиолдлоос 6,6 балл хүчтэй нь Газиантеп хотод мэдрэгджээ.

Энэхүү хүнд гамгаас үүдэн Турк Улсын Гадаад хэргийн сайд бусад улс, орнуудаас тусламжийн гараа сунгах хүсэлт тавьсан байна. Сүүлийн өдрүүдэд байгаль эхийн давагдашгүй хүчин зүйлстэй Туркийн ард түмэн нүүр тулж байна.

Хамгийн сүүлийн мэдээгээр орой 19 цагийн үед Туркийн зүүн өмнөд хэсэг дэх Кахраманмарас хотын ойролцоо дахин газар хөдлөлт болж, газар хөдлөлтийн хүч 7.5 магнитуд байжээ.


Турк болон Сирийн зарим нутагт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ  
Үзсэн: 1729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй