Шууд Chart

“Өсвөрийн байгаль хамгаалагч 2023” хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ

2023-02-07 15:53:17

Монгол Улс дахь НҮБ-ын нийгэмлэгээс байгаль эх дэлхийдээ хайртай хүүхэд, залууст зориулсан "JUNIOR RANGERS" буюу “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийг 2 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

"Мишээл" байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “Өсвөрийн байгаль хамгаалагч 2023” хөтөлбөрт сонгон шалгарсан оролцогчид байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг интерактив, практикт суурилсан хичээлүүдээр дамжуулан судалж, багаараа бичил төсөл хэрэгжүүлснээр төрөл бүрийн ур чадварт суралцаж, ногоон дэлхийн төлөө өөрийн хувь нэмрийг оруулах юм.

Энэ удаагийн хөтөлбөр 2023 оны 03 сарын 05-ны өдрөөс эхлэн 3 сарын турш Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд Ням гарагийн өглөө бүр явагдана. Зарим өдрүүдэд шувуу ажиглах, музейн боловсролын хөтөлбөрт хамрагдах, мэргэжил сонголт зэрэг сургалтын хөтөлбөрөөс шалтгаалан өөр өөр газар хичээл явагдах бөгөөд үүнийг тухайн үед нь хөтөлбөрт тэнцсэн оролцогчдод мэдэгдэх болно.

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР:

- Уур амьсгалын өөрчлөлт,

- Ус, хөрс, агаарын бохирдол,

- Ховордсон амьтад,

- Хог хаягдал зэрэг сэдвийг судлахаас гадна салбар салбарын мэргэжилтнүүдээс суралцан, багаар хамтран ажиллах боломж нээгдэх болно.

Манай хөтөлбөр өөрийгөө хөгжүүлэх, нийгэм, байгаль орчиндоо эерэг нөлөө үзүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй ЕБС-ийн 12-16 настай сурагчдад нээлттэй.

Дараах холбоосоор орж бүртгүүлээрэй: https://forms.gle/GnmdD78yd5HET8rQ8

Өргөдлийг 2023 оны хоёрдугаар сарын 19-ны 23:59 цагаас өмнө хүлээн авна.


“Өсвөрийн байгаль хамгаалагч 2023” хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ  
Үзсэн: 397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй