Шууд Chart

Сингапурын эрсдэл судлалын академийн төлөөлөгчид Улаанбаатарт ажиллаж байна

2023-02-07 15:58:43

Сингапурын эрсдэл судлалын академийн захирал Дерик Дин, тус академийн техникийн ерөнхий зөвлөх, сургагч багш Жерард Ли нарын төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллаж байна.

Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсал ирсэн төлөөлөгчдийг өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзлав.

Албан уулзалтын үеэр цахим гэмт хэрэг, тэр тусмаа мэдээллийн аюулгүй байдлын асуудал дэлхий нийтийн өмнө тулгамдаж буйг талууд онцоллоо. Тэр дундаа иргэдийн хувийн мэдээллийг хадгалж, хамгаалах байгууллагын аюулгүй байдлыг хангах нь чухал гэдгийг тодотгосон юм. Техник технологийн дэвшил дээр суурилсан цахим гэмт хэргийн шинж чанар өөрчлөгдөж байгаа энэ үед дэвшилтэд технологийн шинэчлэлийг эзэмшиж, ашиглаж чаддаг байх нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжийг нэмнэ гэдгийг мөн дурдсан юм.

Тус академийн төлөөлөгчид мөн Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн прокурорын газар, Тээврийн прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба, Цагдаагийн ерөнхий газар, Чингис хаан олон улсын нисэх буудлын Гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газар, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын удирдлагуудад өөрсдийн зохион байгуулдаг үндсэн сургалт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Төлөөлөгчид Улаанбаатар хотод 2 хоног ажиллах бөгөөд холбогдох сургалт, мэдээллийг хийх юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ


Сингапурын эрсдэл судлалын академийн төлөөлөгчид Улаанбаатарт ажиллаж байна  
Үзсэн: 207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй