Өнөөдөр буюу гуравдугаар сарын 14 нь Григорийн тооллын жилийн 73 дахь өдөр, билгийн тооллын хаврын тэргүүн цагаан бар сарын 26-ны өдөр тохиож байна. Наран 07:08 цагт мандаж, 18:55 цагт жаргана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд дараах онцлох үйл явдлууд өрнөжээ.
Эрт үе
-
МЭӨ 44 – Каска, Кассиус нар Юлий Цезарийг хөнөөж, Марк Антони түүний орлыг залгав.
-
313 – Хан Жао улсын хаан Лиу Конгыг Хятадын хаан Жин Хуйди цаазлав.
-
1489 – Киприйн хатан Катерин Корнаро хаант улсын талыг Венецид зарав.
Дундад зуун ба шинэ үе
-
1647 – Гучин жилийн дайны үед Бавари, Кёльн, Франц, Шведүүд Улмын санамж бичигт гарын үсэг зуржээ.
-
1663 – Эрдэмтэн Отто фон Герик “Вакуум” бүтээлээ хэвлэв.
-
1757 – Английн адмирал Сир Жон Бингийг дайны гэмт хэрэгт буруутган “Монарх” хөлөг онгоцонд цаазаар авчээ.
-
1780 – Америкийн хувьсгал: Алабама мужийн Мобиле хотын Шарлотт боомтод Испанийн цэргүүд хяналтаа тогтоов.
-
1794 – Зохион бүтээгч Эли Уитни торгоны машин зохион бүтээж патент авчээ.
XIX ба XX зууны үйл явдлууд
-
1900 – АНУ-ын долларын ханш алтны нэрлэсэн ханшаар хэмжигдэж эхэлсэн байна.
-
1939 – Словак улс Германаас тусгаар тогтнов.
-
1942 – Пенициллинийг анагаах ухаанд өвчтөн дээр анх удаа туршжээ.
-
1945 – Британийн эзэн хааны арми Германийн Билефильд хотод их хэмжээний бөмбөг хаяжээ.
-
1951 – Солонгосын дайн: НҮБ-ын цэнхэр дуулгатнууд Сөүл хотыг эргэн мэдэлдээ авсан.
-
1964 – Жон Ф. Кеннедигийн алуурчин Лий Харви Освальдыг бүх насаар нь хорих ял шийтгэв.
-
1978 – Израилийн батлан хамгаалах арми Ливаны өмнөд хэсгийг эзлэв.
-
1979 – Хятадын Тридент хөлөг онгоц осолдож, 44 хүн амь үрэгджээ.
-
1980 – “ЛОТ 7” хөлөг онгоц Варшав орчмоор осолдож, 87 хүн амь үрэгдсэн.
Орчин үе
-
1994 – Линукс үйлдлийн системийн 1.0.0 хувилбар худалдаанд гарчээ.
-
1995 – АНУ-ын сансрын нисэгч Norman Thagard Мир сансрын станц руу ниссэн анхны америк хүн болов. Тэрээр сансарт байхдаа Оросын ачааны сансрын хөлгүүдэд ажиллаж, судалгааны ажиллагаанд оролцсон байна.
-
2006 – Чадын цэргийн алба хаагчид төрийн эргэлт хийхийг завджээ.
-
2008 – Төвдийн Лхас хотод тусгаар тогтнолыг дэмжсэн жагсаал, бослого хөдөлгөөн болов.
-
2019 – Мозамбик, Малави, Зимбабве улсад “Идай” хар салхины улмаас нийтдээ нэг тэрбум ам.долларт тэнцэх хохирол учирч, 2.6 мянган хүн хохирчээ. Зөвхөн Мозамбик улсын Бейра хотод 1000 гаруй хүн амиа алджээ.
| ӨНӨӨДӨР: Пенициллинийг анагаах ухаанд өвчтөн дээр анх удаа туршжээ | ||
| Үзсэн: 173 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.