Шууд Chart

MNB Спорт сувгийн тайз шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2023-02-08 11:11:52

Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн MNB Спорт сувгийн тайз шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэх  гүйцэтгэгчийг сонгох.

Сонгон шалгаруулалтын дугаар: 2023. А/14

МҮОНРТ-ийн MNB Спорт сувгийн тайзыг шинэчлэх ажлын зураг гаргах, зургийн дагуу гүйцэтгэл хийх ажлын гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар сонгон шалгаруулах тул оролцох эрх бүхий аж ахуйн нэгж, албан байгууллагыг материал болон үнийн саналаа  ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй эрх бүхий этгээд нь дараах материалуудыг ирүүлнэ.

1.    Компани, ААН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан байх/

2.    Компанийн танилцуулга

3.    Санхүүгийн тайлан /2021, 2022/

4.    Татварын байгууллагад өр төлбөргүй эсэх тодорхойлолт

5.    Ижил төстэй ажил гүйцэтгэсэн талаарх мэдээлэл /гэрээний хуулбар/

6.    Ажлын даалгаврын дагуу үнийн санал /НӨАТ болон бусад татвар, хураамж багтсан/. Үнийн саналд дараах мэдээлэл агуулагдсан байна.

a.    Ажлын даалгаврын дагуу гаргасан эскиз зургийг хэвлэмэлээр (хүсэлт гаргасан тохиолдолд файлаар ирүүлэх боломжтой байх)

b.    Зургийн дагуу гаргасан материалын тооцоо, гүйцэтгэлийн төсвийн задаргаа

c.    Зургийн дагуу гүйцэтгэлийг хийж хүлээлгэн өгөх эцсийн хугацаа

Ажлын даалгавар болон бусад мэдээллийг МҮОНРТ-ийн 70117004-2170 дугаарт холбогдож авна уу.

Ажлын талбайг биеэр үзэж танилцах бол 9696-1177 /Г.Отгонжаргал/ дугаарт холбогдон 2023 оны хоёрдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд 11:00-15:00 цагийн хооронд танилцах боломжтой.

Үнийн санал ирүүлэх хугацаа:

2023 оны хоёрдугаар сарын 15-ны  өдрийн 15:00 цагаас өмнө...

Үнийн санал ирүүлэх хаяг:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн байр...

Нийтэлсэн: MNB тендер

MNB Спорт сувгийн тайз шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй