Бразилын алдартай Рио-де-Жанейрогийн багт наадам өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийж, хотын дарга Эдуардо Паэс хотын түлхүүрийг Момо хаанд гардуулан өгснөөр үйл ажиллагааг нээжээ. Өнгөрсөн жилийн хувьд цар тахлын дэглэмийн улмаас наадмыг хоёр сараар хойшлуулан нутгийн иргэд голцуу оролцсон байна. Харин энэ жилийн хувьд бүрэн хэмжээний наадам болох тул Бразилийн холбооны засгийн газар 46 сая хүн хүрэлцэн ирж сонирхоно хэмээн тооцоолжээ.
Наадам 2-р сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Ихэнх жуулчид блокос гэж нэрлэдэг гудамжны үдэшлэгт оролцохыг хүсдэг тул энэ удаад 600 гаруй ийм үдэшлэгт зөвшөөрөл олгосон гэж зохион байгуулагчид мэдээлжээ.
Рио-Де-Жанейрогийн багт наадам эхэллээ | ||
Үзсэн: 1965 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.