Шууд Chart

Витамин А уух нь нарны харшлаас хамгаалдаг

2014-07-17 11:46:16

Хэт мэдрэмтгий арьстай хүмүүс болон ямар нэгэн харшлын суурь өвчтэй хүмүүс нарны харшлаар өвчлөх нь элбэг байдаг. Харшлын шинж тэмдэг нь хурц наранд гарахад биеийн ил байгаа хэсэгт тууралт гарч халуу оргин загатнадаг. Энэ нь улмаар даамжирч маш зовиур шаналгаатай болдог. Нарны  харшилтай хүмүүс нарны хэт ягаан туяаны идэвхжил ихсэхээс өмнө эмчилгээ хийлгэх боломжтой. Нэгэнт л нарны харшилтай болчихсон бол хурц нартай өдөр аль болох гадуур гарахгүй байж, чийглэг агаараар амьсгалан, хүйтэн шүршүүрт орох нь харшлыг сэдрээхгүй байх нэг арга аж. Хэрвээ гадуур явах шаардлагатай бол даавуун материалтай битүү хувцас өмсөж, нүдний шил, саравчтай малгай өмсөх хэрэгтэй.  Гэхдээ загатнасан болгон нарны харшил биш. Наранд удаан явсан, эсвэл байнгын нарны дор ажилладаг хүмүүс ихэвчлэн энэ төрлийн харшил тусдаг. Тиймээс эмчид үзүүлж юуны харшил байгааг мэдэх нь чухал. Нарны харшилтай бол нарнаас хамгаалах сүүдрэвчтэй малгай байнга өмсч байх хэрэгтэй. Нарнаас хамгаалах тос түрхэж, хоол ундандаа сармис, халуун ногоотой, хоол амтлагчтай, даршилсан зэрэг биеийн мэдрэг чанарыг нэмэгдүүлсэн хоол хүнс хэрэглэхээс зайлсхийх нь чухал.


Нарны харшлаас хамгаалах нэг арга нь витамин A уух явдал юм.  Витамин А нь арьсны хамгаалах чадварыг дээшлvvлнэ. Халуун vе эхлэхээс 2-3 долоо хоногийн өмнө уух хэрэгтэй. Мөн С, Е витамин уух нь тустай байдаг. Тvvнчлэн харшлын мэдрэг чанарыг бууруулах эм уух, хvйтэн усаар шавшин, vрэвсэл намдаах тос тvрхэж, кальци агуулсан бэлдмэл ууж болно.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Витамин А уух нь нарны харшлаас хамгаалдаг  
Үзсэн: 5059 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй