Шууд Chart

Өвөрхангай аймаг байгуулагдсаны 83 жилийн ой тохиолоо

2014-07-17 14:21:32

Их Монгол Улс байгуулагдсаны 808, ардын хувьсгалын 93, аймаг байгуулагдсаны 83 жилийн ойн баяр наадам энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Арвайхээр хотод зохион байгуулагдлаа.

Баяр наадамд 256 бөх зодоглосноос Аймгийн арслан Цэвэлсодном түрүүлж аймгийн хурц арслан цол, аймгийн харцага Мөнхболд үзүүрлэж аймгийн заан цол, шөвгийн дөрөвт сумын заан Ц.Батжаргал, сумын заан О.Үйтүмэн нар үлдэж аймгийн харцага цол тус тус хүртсэн байна.
 
Баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд 32 бөх зодоглосноос, Арвайхээр сумын Т.Мөнгөншагай түрүүлж, Бүрд сумын Б.Отгонбаяр үзүүрлэжээ.
 
Түүнчлэн өсвөрийн сурын харваанд 17 хүүхэд оролцсоноос, эрэгтэй харваачдаас Г.Өлзийбадрах /Нарийнтээл/ 1-р байр, Т.Бат-Эрдэнэ /Нарийнтээл/ 2-р байр, Ч.Цэрэндаваа /Уянга/ 3-р байр, Б.Давгаренчин /Арвайхээр/, Б.Батбаатар /Нарийнтээл/ нар удаах байр, эмэгтэй харваачдаас А.Даваадулам /Нарийнтээл/ 1-р байр, Б.Нямдорж /Нарийнтээл/ 2-р байр, Г.Болортуяа /Уянга/ 3-р байр, Г.Насанжаргал /Нарийнтээл/, Х.Маралгуа /Нарийнтээл/ нар удаах байрыг тус тус эзэлж, мөнгөн шагналаар шагнагдсан байна.
 
Баяр наадмын хурдан морины уралдаанд зургаан насны, 300 гаруй хурдан морийг 158 унаач хүүхэд унаж уралдуулжээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Өвөрхангай аймаг байгуулагдсаны 83 жилийн ой тохиолоо   
Үзсэн: 2815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй