Шууд Chart

Хүнсний гол нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ

2014-07-17 14:31:27

Энэ сарын 16-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.7 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 6.3 хувь, үхрийн ястай махны үнэ 10.0 хувь, үхрийн цул махны үнэ 6.4 хувь, адууны махны үнэ 1.9 хувиар буурч, ямааны махны үнэ 1.9 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулбал махны үнэ өөрчлөлтгүй байна.
Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 7200 төгрөг, үхрийн /ястай/ мах 7855 төгрөг, үхрийн цул мах 10090 төгрөг, адууны мах 6480 төгрөг, ямааны мах 6200 төгрөгийн үнэтэй байна.
 
Гурилын үнэ: Дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.3 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 2.1 хувь, 1-р зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 8.8 хувь, 2-р зэргийн гурилын үнэ 9.8 хувиар өссөн байна. Харин өмнөх 7 хоногийнхоос 2-р зэргийн гурилын үнэ 7.4 хувиар өсч, дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.2 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.4 хувь, 1-р зэргийн гурилын үнэ 1.0 хувиар буурсан байна.
 
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ, элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
 
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад луувангийн үнэ 22.3 хувь, төмсний үнэ 19.3 хувь, байцааны үнэ 8.9 хувь, манжингийн үнэ 52.0 хувиар өсч, сонгины үнэ 1.9 хувиар буурсан байна.
Өмнөх 7 хоногийнхоос төмсний үнэ 9.0 хувиар өсч, луувангийн үнэ 3.2 хувь, байцааны үнэ 6.2 хувь, манжингийн үнэ 3.9 хувь, сонгины үнэ 1.5 хувиар буурсан байна.
 
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.8 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 3.3 хувь, задгай сүүний үнэ 34.0 хувиар, өмнөх 7 хоногийнхоос “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 0.5 хувиар буурсан байна.       
 
Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 0.3 хувиар өссөн бол, өндөгний үнэ өмнөх сарынхаас 5.2 хувь буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй, цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 9.1 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Хүнсний гол нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ  
Үзсэн: 2306 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй