Далайд гарцгүй манай улсын хувьд ачаа тээврийн хөлөг онгоц гэдэг бол тайлагдаагүй ертөнц, уншаагүй ном л гэсэн үг. Гэхдээ бидний амьдралд тэдгээр хөлгийн гүйцэтгэж байгаа үүрэг асар их.
Арлын Японоос эхлээд дэлхийн өнцөг булан бүрээс бидний хэрэглэж, эдэлж байгаа эд зүйл, бараа материал, тоног төхөөрөмжийг нисэх онгоцоор авчрах боломжгүй нөхцөлд эдгээр аварга том "хөвөгч тавцан"-гуудаар л тив, арал бүрийг холбон усан замаар тээвэрлэж байна.
Цаг хугацаа өнгөрөх тусам тэдгээрийн дэлхийн хүн амын өсөлттэй уялдан тэнгисийн тээврийн технологи хурдацтай хөгжиж, ачаа тээвэрлэгч хөлөг онгоцнууд болон супер танкуудын эрэлт хэрэгцээг улам өсгөж байгаа юм. Тив дамнасан арилжааны бизнес, түүхий эдийн нийлүүлэлт, тоног төхөөрөмжийн худалдаа, тэр ч бүү хэл улс орнуудын хувьд хүндрэлтэй асуудал болсон хар тамхины, зэвсгийн, хүний наймаанууд ч эдгээр ачаа тээврийн хөлгүүдийг ашиглан зорилгоо биелүүлж байгаа гэхэд хилсдэхгүй.
Гэвч бид энэ удаад усан тээврийн хар барааныг тоочих гэсэнгүй. Харин ч дэлхийн эдийн засгийн хөгжлийн гол хөшүүргүүдийн нэг болсон далайн тээврийн бурхад ч гэж болох ачаа тээврийн шилдэг хөлөг онгоцнуудыг танилцуулж байна.
1. OOCL Hong Kong
Нэр: OOCL Hong Kong
Эзэмшигч: Orient Overseas Container Line
Үйлдвэрлэсэн: Samsung Heavy Industries усан онгоц үйлдвэрлэгч
Үйлдвэрлэгдсэн огноо: 2017
Зориулалт: Контейнер тээвэрлэгч
Урт: 399.8 метр
Өргөн: 58.8 метр
Хурд: 27 км/цаг
Ачааны багтаамж: 21 413 контейнер
2. COSCO Shipping Universe
Нэр: COSCO Shipping Universe
Эзэмшигч: China COSCO Shipping Corporation
Үйлдвэрлэсэн: Шанхай дахь "Waigaoqiao" усан онгоцны үйлдвэр
Үйлдвэрлэгдсэн огноо: 2015
Зориулалт: Контейнер тээвэрлэгч
Урт: 383.8 метр
Өргөн: 58.6 метр
Хурд: 27 км/цаг
Ачааны багтаамж: 21 200 контейнер
3. CMA CGM Antoine De Saint Exupery
Нэр: CMA CGM Antoine De Saint Exupery
Эзэмшигч: Францын контейнер тээвэрлэлт, тээврийн компани
Үйлдвэрлэсэн: Шанхай дахь "Waigaoqiao" усан онгоцны үйлдвэр
Үйлдвэрлэгдсэн огноо: 2017
Зориулалт: Контейнер тээвэрлэгч
Урт: 400 метр
Өргөн: 59 метр
Хурд: 25 км/цаг
Ачааны багтаамж: 20 954 контейнер
4. Madrid Maersk
Нэр: Madrid Maersk line
Эзэмшигч: Maersk line компани /Дани/
Үйлдвэрлэсэн: Daewoo Shipbuilding & Marine Engineering компани
Үйлдвэрлэгдсэн огноо: 2017
Зориулалт: Контейнер тээвэрлэгч
Урт: 399 метр
Өргөн: 58.6 метр
Хурд: 35 км/цаг
Ачааны багтаамж: 20 590 контейнер
5. Ever Golden
Нэр: Ever Golden ship
Эзэмшигч: Evergreen компани /Тайван/
Үйлдвэрлэсэн: Imabari усан онгоцны үйлдвэр
Үйлдвэрлэгдсэн огноо: 2018
Зориулалт: Контейнер болон аюултай ачаа тээвэрлэгч
Урт: 400 метр
Өргөн: 58.8 метр
Хурд: 19 км/цаг
Ачааны багтаамж: 20 000 контейнер
Далай, тэнгисийн "сахиусан тэнгэрүүд" | ||
Үзсэн: 1083 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.