
Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 19. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны дунд цагаан морин сарын 22. Шийдэм одтой, 7 улаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Санчир гараг. Өдрийн барилдлага Үл тохирох. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 5 цаг 20 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдно хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Үйл явдлаар дүүрэн өдөр. Бүтээлч өдрийг тэсэн ядан хүлээнэ. Таны хөдөлмөр үр дүнгээ авчирна. Та хүсч байсан санхүүгийн эрх чөлөөндөө хүрнэ. Харилцааны асуудлууд танд таалагдана. Та ганцаараа ажиллах боломжтой болно. Өнөөгийн байдлыг тань өөрчлөх олон шинэ мэдээлэл ирнэ. Уулзалт зохион байгуулах, түнштэйгээ холбогдоход асуудал гарч магадгүй. Мөн энэ үед аливаа судалгаа хийх, эргэцүүлэн бодох зүйлд таатай. Дотоод зүрх сэтгэлээ дагаж зорилгоо төлөвлө.
Үхэр (4/20-5/20)
Та хайртай хүнээсээ хайрын , магтаалын, баярын үг сонсохын хажуугаар гэнэтийн бэлэг авах болно. Энэ өдөр маш азтайгаар эхлэнэ. Та хүүхдүүддээ маш их хайртай ч битгий их эрхлүүл, тэднийг энэ cap аюулгүй байлгахын тулд их хүч шаардагдана гэдгийг ухаар. Хуучин ажилтан та хоёрын хооронд шинэ хайрын түүх цэцэглэнэ. Гэр бүл болон зарим нэг найзуудын тань сөрөг бодол таны юу мэдэрч байгаад нөлөөлөх ёсгүй. Тэд өөрсдийнхөө айдсыг тань руу илгээж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Хүч тэнхээтэй өдөр. Хөгжилтэй мөч энэ өдөр зурагдсан байна. Гадаадын жуулчид хүн болон аялагчтай таарах нь танд урьд болсон түүхээ эргэн санахад хүргэнэ. Гэнэтийн яриа хүсээгүй маргааныг үүсгэнэ. Өөрийн бардам сэтгэлээ даран гарз тохиохоос өмнө зайлсхий. Биеийн дасгал хөдөлгөөн хийх нь чухал. Та эрч хүч, эрүүл чийрэг байдлыг энэ бүхнээс олж авна. Гэвч та гэмтэж бэртэж болзошгүй тул энэ өдөр аливааг хэтрүүлэхээс болгоомжил. Хүүхэд тань таныг амлалтдаа хүрэхийг шаардана. Та нууц төлөвлөгөөтэй байгаарай.
Мэлхий (6/22-7/22)
Өнөөдөр таны оюун бодол болоод сэтгэл зүрхэнд нэг л далд нууцлаг зүйл, битүү дохио нэвтрэн орж ирэх нь. Хэрэв та эдгээрийг байгаагаар нь хүлээн авч чадвал амьдралдаа эерэгээр ашиглаж болно. Хайр дурлалын харилцаанд тань бага зэргийн асуудал үүсч магадгүй.
Арслан (7/23-8/22)
Эерэг өдөр. Санхүү, мөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд амар байх болно. Хэрвээ ямар нэгэн зүйлд зориулан мөнгө хадгалах гэж байгаа бол шинэ данс нээх талаар бодож эхлээрэй. Арслангийн ордны эцэг эхчүүд хүүхдүүддээ зориулсан тусад нь данс нээснээр тэдэнд тохиолдох зүйлсийг зөв чиглүүлэхэд тустай юм. Шинэ санаанууд болон төлөвлөгөөнүүд ар араасаа ундарч танд сонирхолтой боломжийн хаалгыг нээн өгч байна.
Охин (8/23-9/22)
Гэрийнхээ эд хогшлыг алдаж болзошгүй байна. Тиймээс энэ өдөр туйлын сэрэмжтэйгээр гэрээ сахиарай. Гэртээ байгаа эд зүйлсээ хайх гэж цаг үрэхийг хүсэхгүй байгаа бол эд хогшлоо байдаг байдаг газарт нь хураагаарай. Охины ордныхон энэ өдөр архи дарс хэтрүүлэн хэрэглэх төлөвтэй байгаа тул өөрийгөө сайн жолоодох хэрэгтэй. Хэрвээ та аливааг бичих хүсэлтэй байгаа бол цаасан дээр төсөөлж байсан бүгдийгээ бич. Уран үгнүүд чөлөөтэй урсана.
Жинлүүр (9/23-10/22)
Нууцлаг өдөр. Та өөрийн хүчиндээ итгэн гайхалтай итгэлтэй болсон тул олон зүйл амжуулж чадна. Эд зүйл худалдан авах хуримтлуулах мөнгө хураахад ээлтэй. Ойрын 7 хоногт төлөвлөгөөгөө биөлүүлэхэд сайтар бэлтгэх шаардлагатай. Өнөөдөр жолооны ард бүү хурдал, зам тээврийн осолоос өөрийгөө хамгаалаарай.
Хилэнц (10/23-11/21)
Замбараагүй өдөр. Эртхэн босч, чухал ажлуудаа хийж дуусга. Сэтгэл санаа чинь уймарч бага зэрэг хүндрэл гарч болзошгүй ээ. Өдөр тутмын ажлаасаа залхаж байгаа бол арай илүү сонирхолтой болгох гээд оролдоод үз. Хэрвээ өдрийн хоолоо нэг л газар иддэг бол өөр газар очиж үз. Согтууруулах ундаа уугаад хэрэггүй. Эс тэгвээс та хэн нэгний сэтгэлийг гонсойлгож мэднэ.
Нум (11/22-12/21)
Өдрийг эрүүл аргаар эхлүүл. Хэрвээ цаг агаар сайхан байвал гадуур жоохон алхаж шим тэжээлтэй өглөөний цай уу. Гучин минут чилээ гаргах нь ашиг тустай. Гэртээ фитнесс төхөөрөмж огт хэрэглэхгүй байхын оронд өдөрт тогтмол хугацаанд дасгал хийж байгаарай. Явган явж байсан ч мотортой хөлөг жолоодож явсан ч хянуур байх хэрэгтэй. Хадмуудтайгаа үүсгэх асуудал нэмэгдэх учраас уулзалтаа хойшлуул. Гэр бүлтэйгээ оройн хоолонд орох асуудал гарвал даруухан бай. Гэрлэлт болон шашны зан заншил анхаарлыг татах учраас төлөвлөгөөндөө анхаарал хандуул.
Матар (12/22-1/19)
Амрах өдөр. Та өнөөдөр зүгээр л телевизийн мэдээ үзэж байгаад дэлхийн улс төр, эдийн засгийн байдалд санаа зовох нь наад захын үзэгдэл. Тиймээс хэрэв та дэмий зүйлд сэтгэлээ зовооё гэж бодохгүй байгаа л бол уран зохиолын ном унших хэрэгтэй.
Хумх (1/20-2/18)
Цаг нь ирэхээр дараагийн алхам нь өөрөө бий болно. Ажил амьдрал нь бүтэлгүй яваа найздаа санаа зовж магадгүй. Найзуудаа цуглуулан бэрхшээлээ ярих боломж өг. Зөв зам хүн бүхэнд зориулагдсан байдаггүй юм, гэхдээ найздаа зөв чиглэлд явахад нь чиглүүлж өг. Танд кредит карт байгаа тохиолдолд мөнгө үрнэ гэдэг үнэхээрийн амархан. Гэхдээ яг төлбөрөө хийх болхоор тийм ч таатай бус.
Загас (2/19-3/20)
Хайр дурлал, гэр бүлийн харилцаа, жирэмслэх, бүтээлч санаа бодлоо хэрэгжүүлэхэд таатай өдөр. Шинэ ажил эхлэхэд тохиромжгүй, бүтэлгүйтнэ. Найз нөхөд эсвэл дотны хүмүүстэйгээ холбоотой ноцтой асуудлуудад бэлэн бай. Хайр дурлалын адал явдлаас зайлсхий. Хайр сэтгэлээ романтик байдлаар илэрхийлэх нь таныг олны доог тохууны бай болгон хувиргана.
Өнөөдрийн зурхай /2014.07.19/ | ||
Үзсэн: 1132 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.