Шууд Chart

Улаанбаатарт 17 хэм дулаан

2014-07-19 08:35:05

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр говь талын нутгаар халуун салхитай, нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүснэ.

2014 оны 07 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цагагаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн ихэнх, баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, говийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, говийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 33-38 хэм, зүүн зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн хойд хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 15-17 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Улаанбаатарт 17 хэм дулаан  
Үзсэн: 1021 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй