
Өнөөдөр аргын тооллын 2014 оны долдугаар сарын 20. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны дунд цагаан морин сарын 24. Гоё хүүхэн одтой, 6 цагаан мэнгэтэй хар луу өдөр. Адъяа гараг. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 5 цаг 21 минутад мандан, 20 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар, шороо малтахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Сэтгэл ханана. Маш найрсаг харьцаа жирийн үед зугтмаар асуудлыг хөндөхөд хүргэнэ. Хамтран ажиллагч тань таагүй авир гарган таныг ядраана. Та энэ талаар даргадаа мэдэгд. Шинэ cap хилэнцийн ордонд байрлана. Энэ үеэр та үнэ цэнэтэй холбоотой асуудлыг хөндөнө. Шинэ арилжааны сүлжээг нээ. Гэхдээ та өөрийн бизнес эрхлэх, хөрөнгө мөнгө оруулах зэрэгтээ мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав. Танд зээл авах нь хялбар байна. Гэхдээ зээл хэмжээнээсээ илүү бодит байх нь чухал.
Үхэр (4/20-5/20)
Таатай өдөр. Хүүхдүүд ээж аавдаа ирж магнай тэнийх болно. Багш бол тэдэнд интернэт яаж хэрэглэхийг заа. Тантай ойрхон хэн нэгэн таныг доош дарахыг хичээж байна. Орой хайртынхаа дэргэд хэвтэж бүх зүйлийг хойш тавьж амар. Өөрийн тань эерэг шудрага зан чанар таны амьдралын маш том хуудас болж чадна. Хүн болгон чамтай дотно байхыг хүснэ, гэвч зөвхөн хайртай хүнтэйгээ л хамт үлд.
Хамтатгах (5/21-6/21)
Бүтээлч өдөр. Өдрийг нарийн төлөвлөснөөр ажлаа гайхалтай амжуулж чадна. Эрүүл мэнддээ анхаарч, тамхи татах гэх мэт зуршлаа орхихыг хүснэ. Бусадтай зөвлөлдөх нь үр дүнтэй. Өөртөө итгэх нь таны бодож байсанчлан үр дүнг авчрахгүй. Хамрагч тань даргадаа таны талаар таатай үг хэлж дэмжинэ. Хайртыгаа бусдын нүднээс хол газар аваачин цагийг сайхан өнгөрөөгөөрэй. Гэвч та бусдын шүүмжлэл даалгаварт хэт мэдрэг хандана. Хувиа бодогч хүмүүс үзэл бодлоо хуваалцдаггүй гэдгийг сана.
Мэлхий (6/22-7/22)
Эрч хүчээр дүүрэн өдөр. Сурч мэдэх хүсэл тань гэрээрээ ч хамаагүй давтлага авах шийдвэрт хүргэнэ. Ингэснээр та цаг заваа ч хэмнэн, ажлаа ч алдахгүйгээр мэдлэгийн хүрээгээ тэлэх боломжтой болох бөгөөд цагийг ч зөв зохистой хуваарилж чаддаг болно.
Арслан (7/23-8/22)
Хоёрдмол өдөр. Хороо комисстой холбоотой ажил эрхэлдэг хүмүүсийн дээгүүр бараан үүл суунаглаж байна. Хэдийгээр таны санхүүгийн асуудалд эерэг зүйлүүд ажиглагдах боловч үйл явц нь удаашралтай байна. Одоогийн санхүүгийн хямрал уур уцаар, бухимдалыг төрүүлэх болно. Гэвч энэ ордуудын дотроос ганцхан арслангийн ордныхон баян чинээлэг байдал бат бэх үндэс суурь гэдгийг мэддэг учраас тэвчээртэй бай. Таны санхүү аажим аажмаар цэцэглэх болно.
Охин (8/23-9/22)
Энэ өдөр өчнөөн зүйлийг өөрөөсөө шаардаж магадгүй. Гэсэн ч та гэрэлтэн бусад хүмүүс таны ажлын байр суурь нэр хүндэд атаархаж байна гэдгийг бүү март. Бие биенээ өмнө нь огт анзаар ч байгаагүй хүмүүс хайрын адал явдалд учруулж болзошгүй. Ажил тань дэвжиж, дээшлэх тэр далай руу сэл. Хэн нэгний садаа болохгүй газар ганцаараа юм бодох нь таныг зөв чиглэлээ олоход тусална. Төслүүд тань таны анхаарлыг шаардана. Хэрвээ том төсөл хэрэгжилтээ хүлээж байвал одоо эхлүүлэх цаг нь мөн.
Жинлүүр (9/23-10/22)
Хүнд өдөр. Дотоод эрч хүчний илүүдэл таныг зорьсон замаасаа буцахад хүргэнэ. Харин нэр хүнд олох эрмэлзэл ба та өөрийгөө хамгийн шилдэг нь гэсэн бардам байдал дотны хүмүүстэйгээ муудах сэтгэл тавгүйтэхэд хүргэнэ. Гэнэтийн таагүй явдлууд найз нөхөд удирдлагатайгаа харьцах харьцааг муутгана. Өрдийнхөөс илүүтэйгээр биөэ барьж байхыг од эрхэс зөвлөж байна
Хилэнц (10/23-11/21)
Амар тайван өдөр. Хэрвээ та тусламж дэмжлэгээр дутаж байвал өөрийгөө хэр найзархаг, мөн энэ чанарыг өөртөө яаж хөгжүүлэх талаар бодоорой. Та өнөөдөр хамгийн өгөөмөр, энэрэнгүй байх вий. Буд гарагийн байрлал танд саад бэрхшээл болон түр зуурын аялал, гэрээ хэлэлцээр байгааг сануулж байна.
Нум (11/22-12/21)
Таны бие махбодийн эрч хүч сулавтар байж, бодол санаа чинь эмх цэгцгүй байна. Найз нөхөдтэйгээ уулзалдан хөгжилдөх ямарч сонирхолгүй байх боловч гадуур гарч өөрийгөө сэргээх хэрэгтэй. Тайван амар амгалан амралтыг сонгоорой. Хэн нэгэн дотны хүнийхээ бэрхшээлийг ойлгоход үнэхээр хэцүү байх болно. Ялангуяа та хоёр огт өөр газар өсөж торнисон бол бүр хүндрэлтэй. Хүмүүсийг сайн сонс. Та магадгүй эцэст нь тэд тийм ч өөр бишийг ойлгох болно.
Матар (12/22-1/19)
Амралтын өдрийг бясалгалын хичээлд явж эхлэх хэрэгтэй. Учир нь урд өдрийн тавгүйтэл хэвээр байна. Та эх дэлхийн төлөө ихийг хийж чадахгүй ч өөрийнхөө төлөө бол илүү ихийг хийж чадна шүү. Биеэ засаад гэрээ зас гэдэг юм. Тэгэхээр зүгээр л улс төрийн үйл явцыг улс төрчдөд үлдээгээд өөртөө анхаарч эхэл. Эрүүл мэнддээ илүү анхаарч өөрийгөө энхрийлэх хэрэгтэй.
Хумх (1/20-2/18)
Ямар нэг том зүйл худалдаж авах үедээ өөдрөг үзлээ хазаарла. Хэтэрхий тансаг байдалд та онгирон мөнгөө хаа хамаагүй цацдаг. Сайхан сонсогдох бизнесийн санал ч хууль бус амжилт олох ямар ч боломжгүй. Та зүгээр л татгалз. Тайван сайхан байж өдрийг өнгөрөө. Өнөөдрийг cap таны нарны аймгийн үнэ цэнийн байрлалд нөлөөлж байна. Өөрийгөө үнэлэх үнэлэмж хувиа хичээсэн зангийн чинь хэмжүүр юм.
Загас (2/19-3/20)
Ялангуяа эрэгтэй загасныханд тааламжгүй өдөр. Амьдралын эрч хүч туйлын доод төвшинд байна. Гэр бүлийн болон ахуйн асуудлууд нэмэлт зарлага шаардаж байна. Эмэгтэй загасныханд хувийн амьдралд таатай үйл явдал болох магдалалтай. Хайр дурлалын асуудлуудаа амжилттай шийдэж чадах боловч амлалтанд бүү итгэ. Сэтгэл хөдлөлөө барь.
Өнөөдрийн зурхай /2014.07.20/ | ||
Үзсэн: 1650 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.