Шууд Chart

"УБТЗ"ХНН: 2023 онд тээвэрлэх ачааны хэмжээг тохиролцлоо

2023-03-14 11:25:47

ТЗХАБ-ын гишүүн орнуудын 5 дугаар хэсгийн зөвлөгөөн өндөрлөлөө. Зөвлөгөөн нь хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 03-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдсан юм. Энэ удаагийн зөвлөгөөнд “УБТЗ” ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй Монголын талын төлөөлөгчид Зам, тээврийн хөгжлийн сайдаас олгосон итгэмжлэлийн дагуу оролцов. 5 дугаар хэсгийн зөвлөгөөн нь төмөр замуудаар 2023 онд тээвэрлэх гадаад худалдааны ачааны хэмжээг тохиролцохоос гадна түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлогын арга хэмжээг боловсруулахад чиглэжээ.  

2023 онд Монголоос Хятад руу 11700.0 мянган тонн, Хятадаас Монгол руу 1457.0 мянган тонн, Монголоос Орос руу 315.2 мянган тонн, Оросоос Монгол руу 2574.0 мянган тонн, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросоос Хятад руу 3500.0 мянган тонн, Хятадаас Орос руу 1543.0 мянган тонн буюу нийт 21.089.2 мянган тонн экспорт, импортын болон дамжин өнгөрөх ачаа тээвэрлэхээр хөрш төмөр замуудтай тохиролцлоо. Энэ нь, өнгөрсөн оны төлөвлөгөөтэй харьцуулбал 5.1 сая тонн буюу 31.9 хувиар ачаа тээврийн хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн 2022 оны гүйцэтгэлээр УБТЗ-аар экспортын 8642.5 мянган.тонн, импортын 4191.3 мянган тонн, транзит 3174.5 мянган.тонн буюу нийт 16008.3 мянган тонн гадаад худалдааны ачаа тээвэрлэсэн.

 

Эх сурвалж: "УБТЗ"ХНН


"УБТЗ"ХНН: 2023 онд тээвэрлэх ачааны хэмжээг тохиролцлоо  
Үзсэн: 420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-03-14 22:00
Түгтүг

Бидэнтэй нэгдээрэй