Шууд Chart

“Nomadic Hub” төслийн баг Женев хотноо ажиллав

2023-03-20 14:35:07

Монголын уламжлалт мал аж ахуйг шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй уялдуулан хөгжлийн шинэ түвшинд гаргах, малчдын амжиргааг дээшлүүлэх зорилго бүхий “Nomadic Hub” төслийн баг энэ 3 дугаар сарын 14-ний өдөр Женев хотноо ажиллав.

Төлөөлөгчид Олон улсын худалдааны төвд зочилж энэ оны 6 дугаар сарын 26-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын талаар холбогдох албан тушаалтнуудаас ярилцлага авав.

НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа төслийн багийг хүлээн авч уулзан, төслийн үйл ажиллагаанд амжилт хүсэв.


“Nomadic Hub” төслийн баг Женев хотноо ажиллав  
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй