Шууд Chart

Ажлын цагийн бүртгэл, гүйцэтгэлийг үнэлэх цахим үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2023-03-23 14:51:16

Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн ажилтнуудын ажлын цагийн бүртгэл, ажлын гүйцэтгэлийг үнэлэх цахим үйлчилгээг үзүүлэх гүйцэтгэгчийг сонгох.

Сонгон шалгаруулалтын дугаар: 2023. А/04

МҮОНРТ-ийн  ажилтнуудын ажлын цагийн бүртгэл, ажлын гүйцэтгэлийг үнэлэх цахим үйлчилгээ үзүүлэх  гүйцэтгэгчийг харьцуулалтын аргаар сонгон шалгаруулах тул оролцох эрх бүхий аж ахуйн нэгж, албан байгууллагыг материалаа ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтанд оролцох эрх бүхий этгээд МҮОНРТ-тай доорх хаягаар холбогдож, техникийн тодорхойлолтыг зааврын дагуу бөглөн ирүүлэхээс гадна дараах материалыг заавал ирүүлнэ.

Үүнд:

1.    Компани, аж ахуйн нэгжийн танилцуулга, туршлага,

2.    Компани, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан байх/,

3.    Тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл,

4.    Санхүүгийн тайлан, мэдээлэл  /2021-2022 оны/,

5.    Татварын газраас өргүй эсэх тодорхойлолт,

6.    Ижил төстэй үйл ажиллагаа явуулж байсан талаарх мэдээлэл,

7.    Үнийн санал /НӨАТ, болон бусад татвар шимтгэл багтсан байх/

8.    Үнийн хөнгөлөлт, бараа солилцоо буюу /бартерийн/ санал ирүүлэх

Материал ирүүлэх сүүлийн хугацаа:

2023 оны 03 дугаар сарын 29-ны  өдрийн 17:00 цагаас өмнө

Материал ирүүлэх хаяг:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн байр.

Холбоо барих утас: 70117004 /дотуур утас 2170 /

2023.03.22

Нийтэлсэн: MNB тендер

Ажлын цагийн бүртгэл, гүйцэтгэлийг үнэлэх цахим үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна  
Үзсэн: 965 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй