Шууд Chart

ОУАЭА-ын тэргүүн Украин атомын станцын талаар мэдээлэл хийв

2023-03-30 15:12:36

ОУАЭА-ын тэргүүн Запорожийн АЦС-ын ойролцоо цэргийн ажиллагаа нэмэгдэж байгааг анхаарууллаа. Тэрээр Лхагва гарагт тус байгууламжид очиж үзлэг шинжилгээ хийн ажилласан байна. Олон улсын атомын энергийн агентлагийн тэргүүн Рафаэль Гросси лхагва гарагт Европын хамгийн том атомын цахилгаан үүсгүүр болох Запорожийн АЦС-т хийсэн айлчлалынхаа дараа мэдээлэл хийсэн байна.

Тэрээр сэтгүүлчдэд хэлэхдээ "Энэ бүс нутагт үргэлжилж буй мөргөлдөөний хувьд илүү аюултай үе шаттай тулгарч байгаа нь ойлгомжтой байна. "Энэ байгууламжийг хамгаалах талаар тодорхой тохиролцоонд хүрэхийн тулд хүчин чармайлтаа нэмэгдүүлэх ёстой гэсэн миний санал улам биелэлээ олж байна “ гэж онцлон тэмдэглэжээ.

Гросси станцын эргэн тойронд хамгаалалтын бүс байгуулахыг удаан хугацаанд уриалж байсан ч тохиролцоонд хүрч чадаагүй юм. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын хяналтыг хууль ёсны болгох саналыг эсэргүүцэж, Оросын бүх хүчин тус байгууламжаас гарах ёстой гэж мэдэгджээ.

Гросси лхагва гарагт үйлдвэрт сэтгүүлчдэд хэлэхдээ "бодит арга хэмжээ" авах тал дээр илүү ажиллаж байгаа бөгөөд харилцан хүлээн зөвшөөрөх төлөвлөгөөний тал дээр тохиролцоонд хүрнэ гэж найдан үйл ажиллагаагаа улам нарийсгасан гэдгээ илэрхийллээ. "Нөхцөл байдлын аюултай байдлыг үнэлэх тал дээр энэ удаагийн үзлэг ихээхэн нэмэр боллоо. Тиймээс аль болох хурдан хугацаанд үр дүнд хүрэх шаардлагатай гэж би үзэж байна хэмээн Гросси мэдээлжээ.

Мөн энэ үеэр Өнгөрсөн арваннэгдүгээр сард довтолгоонд өртсөний улмаас үйлдвэрт учирсан хохирлын үнэлгээг хийж чадсан гэж тэрээр нэмж хэллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОУАЭА-ын тэргүүн Украин атомын станцын талаар мэдээлэл хийв  
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй