Шууд Chart

БНХАУ: Виз хэтрүүлсэн хоногт тутамд 500 юаний мөнгөн торгууль ногдуулдаг

2023-03-31 15:10:04

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн сэргэснээр Монгол Улсаас тус улс руу зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан визгүй зорчих хугацааг хэтрүүлэх явдал гарсаар байна.

Монгол Улсын иргэд нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой бөгөөд 30 хоногоос дээш хугацаанд зорчих тохиолдолд өөрийн зорилгод тохирох визтэй байх шаардлагатай юм.

Визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд суугаа улсын хуулийн дагуу зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хүлээхээс гадна хэтрүүлсэн хоног тутамд 500 юаний мөнгөн торгууль ногдуулдаг тул визгүй зорчих хугацааг хэтрүүлэхгүй байхыг Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу зорчиж буй нийт иргэддээ анхааруулж байна.

КОНСУЛЫН ГАЗАР


БНХАУ: Виз хэтрүүлсэн хоногт тутамд 500 юаний мөнгөн торгууль ногдуулдаг  
Үзсэн: 266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй