
Эмнэл зүйн тогоочийн сургалт 2023 оны дөрөвдүгээр сарын 17-28-ны өдрүүдэд НЭМҮТ-ийн сургалтын танхимд зохион байгуулагдаж байна. Тус сургалт нь хоол эмчилгээ, хоолны технологийн карт болон илчлэг, шимт бодисын харьцааг зөв тооцоолох мэдлэг, ур чадвар бүхий тогооч нарыг бэлтгэх зорилготой.
Сургалтад Баян- Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Завхан, Орхон, Төв, Дундговь, Дархан уул, Дорнод, Увс аймгийн болон “Интермед”, “Мөнгөнгүүр”, “Авецина” эмнэлэг, сувиллын газрын тогооч нар хамрагдаж байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ.
“Эмнэл зүйн тогооч”-ийн ээлжит сургалт эхэллээ | ||
Үзсэн: 439 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.